Tag Archives: web design
Back to school: Веб
18. Oct, 2009. Нийтэлсэн jabga.
Магадгүй та веб хуудас нь танай компаныг интернэтэд төлөөлөх цахим хуудас гэж олонтаа уншиж сонссон байх. Харин миний хувьд вебийг интернэт хэмээх виртуал зэргэлдээ ертөнц дэхь таны бие төлөөлөгч, танай байгууллагын reception буюу хүлээн авагч гэж тодорхойлмоор байна. Танай компаниар анх үйлчлүүлэхээр орж ирсэн үйлчлүүлэгчийг хэн ч угтан авахгүй, эсвэл тун ядмаг хувцастай хэл ярианы чадвар муутай reception хүлээн авбал ямар бол? Аль эсвэл үйлчлүүлэгчийн мэдэхийг хүссэн мэдээллийг биш ямар нэгэн өөр зүйл ярьж, асуусан асуултанд нь хариулж чадахгүй байвал танай байгууллага reception-доо ямархуу анхаарал тавьсан шиг үйлчлүүлэгчид тиймэрхүү сэтгэгдэлтэй үлдэж, үйлчлүүлэгчээ алдаж ч магадгүй юм. Яг энэ маягаар компаныхаа өнгө төрх, имижийг хадгалсан дахин давтагдашгүй загвартай, үйлчлүүлэгчид ямар зүйл мэдэхийг хүссэн, тэр мэдээллийг маш товч бөгөөд тодорхой агуулсан эмх цэгцтэй, энгийн ойлгомжтой мөртлөө үйлдэл, чанар сайтай веб сайттай байх нь мэдээллийн технологи дээр тулгуурласан хөгжлийг дэмжиж буй өнөөгийн нөхцөлд зайлшгүй хэрэгцээтэй төдийгүй үр ашиг, хэмнэлт хоёрыг нэгэн зэрэг хослуулж чадах зөв сонголт болох юм.
ВЕБ САЙТ ХЭРЭГТЭЙ ЮУ? БУЮУ ВЕБ ХУУДАСТАЙ БОЛОХ ШАЛТГААН, ВЕБ САЙТЫН ТУХАЙ
Веб сайттай болон веб сайтгүй байгууллагын энгийн бодит жишээ гэвэл одоогийн Монголын интернэт түгээгч компаниуд болох хэд хэдэн компаниудын веб сайтуудыг доор жагсаалаа.
Magicnet – http://www.magicnet.mn
Micom – http://www.micom.mn
Citinet – http://www.citinet.mn
SkyC&C – http://www.skycc.mn
Skylink – http://www.skylink.mn
Bodicom – http://www.bodicom.mn
Boldsoft – http://www.boldsoft.mn
AiaxBB – http://www.aiax.mn
Ulusnet – http://www.ulusnet.mn
Та эдгээрийг үзээд тус компаниудын имиж, чанар, нэр хүнд гэх мэтийг өөрийн бодолтойгоо харьцуулсан байх. Бүгд өөрсдийн давуу тал, үйлчилгээний хамрах хүрээ, үнийн санал болон бусад үйлчилгээгээ өөр өөрсдийнхөөрөө харуулж байгаа болов уу. Харин эдгээрээс үнийн хувьд нэлээн хямд, бүртгэлийн хураамжгүй шинээр гарч ирж байгаа ISP Сайнуу нэтийн талаар мэдээлэл авъя гэвэл зөвхөн утсаар холбогдох боломжтой ба нэгэн зэрэг өөрсдийнх нь хэрэглэгчдээс гадна шинээр тавиулахаар сонирхож байгаа хэр олон хүн мэдээлэл авах боломж нь мэдээж бусдаасаа бага ба яаж хөдөлгөөнт зураг, оновчтой үг хэллэг бүхий зөв дизайнтай танилцуулгатай веб сайттай эн зэрэгцэх билээ? [...]
Popularity: 4% [?]
Цааш нь унших
Mastering CSS : Getting Started
09. Oct, 2009. Нийтэлсэн jabga.
I have been a die hard fan of smashingmagazine for a while now, and it was an honor being able to write for them. I have covered a lot of “how-to” type articles, and so I wanted to challenge myself with a very basic CSS guide. I never realized how difficult it was trying to explain the most simple techniques. It was quite a challenge and I hope I did a good job so the beginners can easily understand.
If anyone has any advice, requests, or suggestions for my future guest post articles, please let me know. I’m constantly trying to better myself and it would appreciate your support ![]()
Popularity: 2% [?]
Цааш нь унших
DeviantArt-ийн веб загварууд, шинэ санаа олоход тань
04. Oct, 2009. Нийтэлсэн jabga.
DeviantArt-ийн гайхалтай 46 вебийн дизайныг хүргэж байна. Үнэхээр гайхалтай загварууд. Олон шинэ санаа олж харлаа
46 Great Web Layouts From DeviantArt
1. Inspira by AlxDesign
2. Jocoo by SencerBugrahan
Popularity: 1% [?]
Цааш нь унших
Би веб хиймээр байна
03. Oct, 2009. Нийтэлсэн jabga.
ucoz.com биш шүү…!
Би веб хийж сурмаар байна, хаанаас эхлэх вэ гэж зөндөө хүн асууж байхын харлаа. Хэрвээ тэд нар энэ газрын мухар дахь хүнгүй блогийг маань олж ирээд уншвал хэрэг болж магад гээд сурах дарааллыг чинь бичээд өгье хэхэ.
Би веб мастер болмоор байна, хаанаас эхлэх вэ?
Бүхний өмнө HTML-хэл дээр A Б-гүй болох хэрэгтэй. Ер нь HTML бол маш энгийн, гэхдээ JQuery, Javascript, PHP гэх мэттэй нийлвэл яавал чиг яана шүү. CSS – вебийн дизайнтай холбоотой бүхнийг чинь шийдэх болохоор бас A Б-тэй юутай ийтэй нь мэддэг болох хэрэгтэй. Дараа нь JQuery – хөдөлдөг меню, хулгана аваачихаар харагддаг гоёмсог тайлбарууд, CSS-ийг динамикаар удирдах, tab хийх, зургийн цомог гэх мэт маш их боломж бий. Javascript-гүй веб ховор болсон өнөө үед бас л нэг зайлшгүй сурах ёстой хэл. Үүний дараа динамик вебийг програмчилахад өргөн хэрэглээд байгаа PHP, ASP.net зэрэг веб програмчлалын хэлүүдийг судлах нь зүйтэй. Веб маркетингийг хэзээ ч хамаагүй, харин аль болох хурдхан судлаж ойлгох хэрэгтэй шүү. За амжилт хүсье
Popularity: 3% [?]
Цааш нь унших
Хэзээ болтол 1024 дээр дизайн гаргах вэ?
03. Oct, 2009. Нийтэлсэн jabga.
Дэлгэцийн өргөн ямар ч байсан дүүрэн харагддаг вебийг fluid, харин тогтмол өргөнтэй вебийг fixed гэдэг. Сүүлийн хэдэн жил fluid fixed хоёрын өрсөлдөөн нэлээн халуухан, бас сонирхолтой байлаа. Компьютеруудын дэлгэцийн нягтрал улам ихэссээр байгаа ба үүнээс гарч ирж байгаа асуулт нь шинэ стандарт ямар байх вэ, бас хэзээ.
Дараах судалгаанаас өнгөрсөн хэдэн жилд 1024 дэлгэцүүд давамгайлах болсон ч дэлгэцийн өргөн бас л ихэссээр байгаа нь харагдаж байна.
Popularity: 1% [?]
Цааш нь унших
About idiot sheep
25. Sep, 2009. Нийтэлсэн jabga.
Idiotsheep.com нь Web design болон веб хийх, хөгжүүлэх талаар анхан дунд шатныхантай мэдлэгээ хуваалцах болон мэдээллийн технологийн хэрэгтэй мэдээ мэдээллүүдийг агуулсан нийтлэлүүдийг оруулж чухал программ, freeware, хэрэгслүүдийг free download хийх боломжтой веб блог юм.
Нэрний хувьд idiot sheep нь тэнэг хонь гэсэн үг бөгөөд утгыг нь өөр өөрсдийнхөөрөө ойлгоорой. Миний хувьд нэлээн утгатай шүү хэхэ.
Мэдээллийн технологи веб сурах сонирхолтой хүмүүсийн виртуал сэтгүүл..
Popularity: 3% [?]






