Tag Archives: idiotsheep
Infected with flu буюу ханиад хүрсэн нь
23. Oct, 2009. Нийтэлсэн jabga.
Аваагүй байхад авгай сайхан гэж… Шувууны ханиад гэж баахан шуугиж байгаад нам болсон, одоо гахайн ханиадны ээлж ирэв бололтой.
Өчигдөр гадуур явж байгаад орой гэртээ ирснээс хойш хоолой эрвэгнээд нэг л бишээ. За ханиад хүрч байгаан биш байгаа даа гээд чацарганы ханд уулаа, C витамин уулаа, аньсны ханд уулаа, дулаалж дулаалж л хонолоо. Бас л эвгүй амьсгаа авахаар ханиах гээд байх болов. Өнөөдөр өнөө хоолой эрвэгэнэх нь улам ихэсцэн байн байн жоохон ханиаж эхэлж байна. Одоо оройн 8 цаг 34 минут гэхээр бараг 5 цагийн өмнөөс халуураад эхэлжээ. За ямар нэг юм тусах нь ч туссан байна зүгээр ханиад байгаасай гэж дотроо залбирав. Өглөөнөөс хоол цай, шингэн юм гэдсээ дүүртэл л идлээ, өмнө нь C витамин ууж сармис уяад масктай зүүгээд явдаг байж дээ. Зурагтаар анх 4 халдвар илэрлээ гэж байсан, дараа нь 28 дахь тохиолдол илэрлээ л гэж байсан, тэрний дараа нь гуч гарсан сурагтай байсан, надаас хол явах юмшиг санаж байхаар маск зүүгээд витамин уугаал явж байдаг байж дээ. Зүв зүгээр явж байхын оронд ханиад хүрчээд хэвтэж байх ямар л сайхан байхавдэ.
За залуусаа маскаа зүүгээд болж өгвөл олон нийтийн газар бага явж гараа цэвэрхэн байлгаарай. [...]
Popularity: 4% [?]
Цааш нь унших
Top 9 Google search tricks
27. Sep, 2009. Нийтэлсэн jabga.
Энэ жижигхэн нүдийг яаж ашиглахыг бид хэдийн мэдэх болсон билээ. Хайх зүйлээ хамгийн товч тодорхойлсон үг ашиглаж, эсвэл ямар нэг сайтыг жишээ нь idiotsheep.com гэх зэргээр хайдаг. Харин одоо энэ илэрхий зүйлсийг орхиод хамгийн дэлгэрээгүй аргуудыг сонирхцгооё.
Google мэднэ!
8. Гүүглэ цаг мэднэ
Hong Kong – д хэдэн цаг болж байгаа вэ? Гүүглээс асуу. Зүгээр what time is it in гэж бичээд араас нь хот, улсынхаа нэрийг бичнэ. Доорх жишээн дээр дараад үзээрэй
what time is it in ulaanbaatar [...]
Popularity: 2% [?]
Цааш нь унших
About idiot sheep
25. Sep, 2009. Нийтэлсэн jabga.
Idiotsheep.com нь Web design болон веб хийх, хөгжүүлэх талаар анхан дунд шатныхантай мэдлэгээ хуваалцах болон мэдээллийн технологийн хэрэгтэй мэдээ мэдээллүүдийг агуулсан нийтлэлүүдийг оруулж чухал программ, freeware, хэрэгслүүдийг free download хийх боломжтой веб блог юм.
Нэрний хувьд idiot sheep нь тэнэг хонь гэсэн үг бөгөөд утгыг нь өөр өөрсдийнхөөрөө ойлгоорой. Миний хувьд нэлээн утгатай шүү хэхэ.
Мэдээллийн технологи веб сурах сонирхолтой хүмүүсийн виртуал сэтгүүл..
Popularity: 3% [?]





