Tag Archives: агуулга удирдах систем
Back to school: Веб
18. Oct, 2009. Нийтэлсэн jabga.
Магадгүй та веб хуудас нь танай компаныг интернэтэд төлөөлөх цахим хуудас гэж олонтаа уншиж сонссон байх. Харин миний хувьд вебийг интернэт хэмээх виртуал зэргэлдээ ертөнц дэхь таны бие төлөөлөгч, танай байгууллагын reception буюу хүлээн авагч гэж тодорхойлмоор байна. Танай компаниар анх үйлчлүүлэхээр орж ирсэн үйлчлүүлэгчийг хэн ч угтан авахгүй, эсвэл тун ядмаг хувцастай хэл ярианы чадвар муутай reception хүлээн авбал ямар бол? Аль эсвэл үйлчлүүлэгчийн мэдэхийг хүссэн мэдээллийг биш ямар нэгэн өөр зүйл ярьж, асуусан асуултанд нь хариулж чадахгүй байвал танай байгууллага reception-доо ямархуу анхаарал тавьсан шиг үйлчлүүлэгчид тиймэрхүү сэтгэгдэлтэй үлдэж, үйлчлүүлэгчээ алдаж ч магадгүй юм. Яг энэ маягаар компаныхаа өнгө төрх, имижийг хадгалсан дахин давтагдашгүй загвартай, үйлчлүүлэгчид ямар зүйл мэдэхийг хүссэн, тэр мэдээллийг маш товч бөгөөд тодорхой агуулсан эмх цэгцтэй, энгийн ойлгомжтой мөртлөө үйлдэл, чанар сайтай веб сайттай байх нь мэдээллийн технологи дээр тулгуурласан хөгжлийг дэмжиж буй өнөөгийн нөхцөлд зайлшгүй хэрэгцээтэй төдийгүй үр ашиг, хэмнэлт хоёрыг нэгэн зэрэг хослуулж чадах зөв сонголт болох юм.
ВЕБ САЙТ ХЭРЭГТЭЙ ЮУ? БУЮУ ВЕБ ХУУДАСТАЙ БОЛОХ ШАЛТГААН, ВЕБ САЙТЫН ТУХАЙ
Веб сайттай болон веб сайтгүй байгууллагын энгийн бодит жишээ гэвэл одоогийн Монголын интернэт түгээгч компаниуд болох хэд хэдэн компаниудын веб сайтуудыг доор жагсаалаа.
Magicnet – http://www.magicnet.mn
Micom – http://www.micom.mn
Citinet – http://www.citinet.mn
SkyC&C – http://www.skycc.mn
Skylink – http://www.skylink.mn
Bodicom – http://www.bodicom.mn
Boldsoft – http://www.boldsoft.mn
AiaxBB – http://www.aiax.mn
Ulusnet – http://www.ulusnet.mn
Та эдгээрийг үзээд тус компаниудын имиж, чанар, нэр хүнд гэх мэтийг өөрийн бодолтойгоо харьцуулсан байх. Бүгд өөрсдийн давуу тал, үйлчилгээний хамрах хүрээ, үнийн санал болон бусад үйлчилгээгээ өөр өөрсдийнхөөрөө харуулж байгаа болов уу. Харин эдгээрээс үнийн хувьд нэлээн хямд, бүртгэлийн хураамжгүй шинээр гарч ирж байгаа ISP Сайнуу нэтийн талаар мэдээлэл авъя гэвэл зөвхөн утсаар холбогдох боломжтой ба нэгэн зэрэг өөрсдийнх нь хэрэглэгчдээс гадна шинээр тавиулахаар сонирхож байгаа хэр олон хүн мэдээлэл авах боломж нь мэдээж бусдаасаа бага ба яаж хөдөлгөөнт зураг, оновчтой үг хэллэг бүхий зөв дизайнтай танилцуулгатай веб сайттай эн зэрэгцэх билээ? [...]
Popularity: 4% [?]
Цааш нь унших
What is CMS?
26. Sep, 2009. Нийтэлсэн jabga.
CMS – Content management system – Агуулга удирдах системийн талаар сүүлийн үед нэлээн их сонсогддог болжээ. Ерөнхийдөө вебийн бүх мэдээллүүдийг амар өөрчлөх, засах удирдах боломжтой болгосон веб орчинд ажилладаг програм гэж ойлгож болно. Вебийн талаар сайн ойлгохгүй байгаа хүмүүс байвал удахгүй энэ талаар бичнээ. CMS ашиглах нь муу гэж зарим нь ярьдаг, үүнтэй санал нийлэхгүй олон ч хүн байгаа. CMS үүд нь голдуу ямар нэгэн зориулалтын веб хийхэд зориулагдаж үүсдэг бөгөөд жишээ нь OS commerce, Magento бол электрон худалдаа, Wordpress, Drupal бол блог хөтлөхөд илүү тохиромжтой гэх мэт. Веб сайт хакдуулаад байгаа бол үүнийг CMS ийн муу биш вебмастер вебдээ хэрэгтэй шинэчилэлтийг хийж байгаагүй гэж ойлгох хэрэгтэй.
CMS-ийн ерөнхий ойлголт болон зарим CMS ийн талаар
Joomla best CMS! – юугаараа илүү гэж?
CMS-ашиглан хийсэн вэбvvд хакдуулах шалтгаанууд
Joomla! ба Монголын төрийн байгууллага [...]
Popularity: 1% [?]




