Idiot sheep » Lesson

Internet Freelancer – Гэрээсээ гарахгүй амьдрах боломж
Хэрэв та freelancer гэж юуг хэлдэг, юу хийдгийг мэдэхгүй бол эхлээд өмнөх бичлэгийг уншаарай. Үгийн ерөнхий утга нь богино гэрээгээр тогтмол биш өөр өөр газар ажилладаг бие даасан ажилтанг хэлдэг юм билээ. Миний ойлгосноор интернэтийн орчинд outsourcing хийх нь маш бага зардал гаргаж хугацаа, орон зайн ялгаагүй ажиллах мөртлөө улсын мөнгөний ханшны зөрүүгээр жирийн ажилчдаас хэд дахин илүү цалин авж болох хамгийн зөв салбар юм шиг. Дээр хэлснээр цагийн зөрүүг үл тооцож болох ч хэрэгтэй газраа цагийн зөрүү нь давуу тал ч болох боломжтой юм билээ.

Freelancer болохын тулд юу мэддэг байх, юу хэрэгтэй вэ?

Өмнөх нийтлэлд хэлсэнчлэн та англи, орос, хятад ч юмуу ямар нэг хэл сайн мэддэг бол тэр хэлээрээ гадаад хүний блогт мэдээ оруулж, сэтгэгдэл бичиж, форумд бичлэг хийж, орчуулга хийх ажил хийж болно, интернэт маркетинг судалсан, мэддэг бол вебүүдэд Search engine optimization хийж хайлтын системд гарч ирэх илэрцийг нэмэгдүүлж, хандалтыг ихэсгэх болон бүх төрлийн маркетинг хийж, программ бичдэг бол монгол дахиас хэд дахин илүү хөлсөөр программ бичиж, веб програмчлал мэддэг бол мэдлэг туршлагаа тэлэхийн хажуугаар хангалттай мөнгө, гол нь монголд, гэртээ суугаад америкийн цалингаар цалинжих боломж бол зөвхөн outsourcing гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол bux.to-ээс шал өөр хэхэ.

Мэдлэгээс өөр танд хэрэг болох зүйлс бол мэдээж олон улсын карт. Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк гэх мэт банкуудад 25-55 долларын хооронд энгийн картууд байна лээ.  Би Голомтын энгийн карт хэрэглэж байгаа. Авахад гадаад пасспорт, иргэний үнэмлэх + 25 доллар +1 хувь цээжний зураг.

Ажил яаж явагдах вэ?

Зуучлагч сайтуудаас харж байгаад үнэхээр чадах ажил дээрээ үнийн саналаа тавина. Захиалагч гадаад маань харж байгаад хэн олон үнэлгээтэй, хэн бага үнэ хэлсэн бөгөөд найдвартай ганц хүнийг сонгоно. Хэн хэндээ баталгаатай, найдвартай байхын тулд ажил эхлэхээс өмнө хөлсөө зуучлагч веб дэхь таны дансанд түр байрлуулна. Энэ мөнгийг захиалагч та хоёр зөвшөөрөхөөс наас суллахгүй бөгөөд энэ гуйвуулгыг escrow гэж нэрлэнэ.

Ажлын даалгавар, зааварчилгааг аван хийж эхэлнэ дээ. Сайнаар бодон бүх юм бүтэмжтэй болж ажил дууссан гэж үзвэл захиалагч танд үнэлгээ өгж мөнгөө суллана. Харин одоо мөнгө таны зуучлагч вебийн дансанд байгаа бөгөөд инэнх вебд (миний мэдэх бүх ) эндээс мөнгөө шууд картандаа авах боломжгүй ба www.moneybookers.com , www.paypal.com , www.egold.com , www.payoneer.com зэрэг вебийн дансаар дамжуулан олон улсын картандаа авах хэрэгтэй болдог. Paypal-ын хувьд хамгийн дэлгэрсэн төлбөрийн систем ч монгол эзэмшигч рүү мөнгө явуулах, мөнгөө монгол руу авах боломжгүй учир би moneybookers.com ыг ашиглахыг санал болгож байна.

Олон улсын картандаа мөнгөө шилжүүлсэн л бол таны мөнгө гар дээр чинь ирлээ гэсэн үг. Дурын ATM -аас мөнгөө авж болно.

Илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл, лавлах хэрэг гарвал юу мэдмээр байгаагаа надруу мэйлээр, эсвэл сэтгэгдэлтэйгээ хамт үлдээгээрэй.

Төстэй бичлэг байхгүй.

Back to school: Веб
Магадгүй та веб хуудас нь танай компаныг интернэтэд төлөөлөх цахим хуудас гэж олонтаа уншиж сонссон байх. Харин миний хувьд вебийг интернэт хэмээх виртуал зэргэлдээ ертөнц дэхь таны бие төлөөлөгч, танай байгууллагын reception буюу хүлээн авагч гэж тодорхойлмоор байна. Танай компаниар анх үйлчлүүлэхээр орж ирсэн үйлчлүүлэгчийг хэн ч угтан авахгүй, эсвэл тун ядмаг хувцастай хэл ярианы чадвар муутай reception хүлээн авбал ямар бол? Аль эсвэл үйлчлүүлэгчийн мэдэхийг хүссэн мэдээллийг биш ямар нэгэн өөр зүйл ярьж, асуусан асуултанд нь хариулж чадахгүй байвал танай байгууллага reception-доо ямархуу анхаарал тавьсан шиг үйлчлүүлэгчид тиймэрхүү сэтгэгдэлтэй үлдэж, үйлчлүүлэгчээ алдаж ч магадгүй юм. Яг энэ маягаар компаныхаа өнгө төрх, имижийг хадгалсан дахин давтагдашгүй загвартай, үйлчлүүлэгчид ямар зүйл мэдэхийг хүссэн, тэр мэдээллийг маш товч бөгөөд тодорхой агуулсан эмх цэгцтэй, энгийн ойлгомжтой мөртлөө үйлдэл, чанар сайтай веб сайттай байх нь мэдээллийн технологи дээр тулгуурласан хөгжлийг дэмжиж буй өнөөгийн нөхцөлд зайлшгүй хэрэгцээтэй төдийгүй үр ашиг, хэмнэлт хоёрыг нэгэн зэрэг хослуулж чадах зөв сонголт болох юм.

ВЕБ САЙТ ХЭРЭГТЭЙ ЮУ? БУЮУ ВЕБ ХУУДАСТАЙ БОЛОХ ШАЛТГААН, ВЕБ САЙТЫН ТУХАЙ

Веб сайттай болон веб сайтгүй байгууллагын энгийн бодит жишээ гэвэл одоогийн Монголын интернэт түгээгч компаниуд болох хэд хэдэн компаниудын веб сайтуудыг доор жагсаалаа.

Magicnet – http://www.magicnet.mn

Micom – http://www.micom.mn

Citinet – http://www.citinet.mn

SkyC&C – http://www.skycc.mn

Skylink – http://www.skylink.mn

Bodicom – http://www.bodicom.mn

Boldsoft – http://www.boldsoft.mn

AiaxBB – http://www.aiax.mn

Ulusnet – http://www.ulusnet.mn

Та эдгээрийг үзээд тус компаниудын имиж, чанар, нэр хүнд гэх мэтийг өөрийн бодолтойгоо харьцуулсан байх. Бүгд өөрсдийн давуу тал, үйлчилгээний хамрах хүрээ, үнийн санал болон бусад үйлчилгээгээ өөр өөрсдийнхөөрөө харуулж байгаа болов уу. Харин эдгээрээс үнийн хувьд нэлээн хямд, бүртгэлийн хураамжгүй шинээр гарч ирж байгаа ISP Сайнуу нэтийн талаар мэдээлэл авъя гэвэл зөвхөн утсаар холбогдох боломжтой ба нэгэн зэрэг өөрсдийнх нь хэрэглэгчдээс гадна шинээр тавиулахаар сонирхож байгаа хэр олон хүн мэдээлэл авах боломж нь мэдээж бусдаасаа бага ба яаж хөдөлгөөнт зураг, оновчтой үг хэллэг бүхий зөв дизайнтай танилцуулгатай веб сайттай эн зэрэгцэх билээ?

Энэ мэт шалтгаанаар та веб хуудастай болохоор санаа шулуудав уу? Баяр хүргэе, интернэт дэхь мянга мянган компаны веб сайттай танайх хөл нийлүүлэн алхахаар боллоо.

Веб сайт гэж юу вэ? Үүний ард юу байдаг, яаж ажилладаг, яаж бүтээдэг, би юунд төлж байна вэ гэх зэрэг асуултуудыг та өөрөөсөө асууж байна уу. Таны мэдлэгт зориулан веб хийх үйлчилгээ үзүүлдэг компани хувь хүнтэй хамтран ажиллахад тань дөхөм болох үүднээс тун энгийн бөгөөд товч тайлбарлаж өгье.

Вебийг үндсээр нь статик ба динамик гэж хоёр ангилдаг. Статик нь нэгэнт бүтээгдсэн бол мэдээ нэмж оруулахааргүй, нэг хэвийн удаан орших вебийг хэлнэ. Өнөө үеийн ихэнх веб динамик бөгөөд програмчлагдсан, бүх мэдээ, агуулгаа өгөгдлийн баазад хадгалан тэндээсээ дуудаж ажилладаг, шинэ мэдээ нэмэх, хасах, архивлан хадгалах, электрон худалдаа явуулах, гишүүн бүртгэх зэрэг програмчилсан үйлдэл хийх бөгөөд бүхий л боломжууд нээлттэй байдаг. Вебийн бидэнд харагддаг хэсэг бол хэрэглэгчийн тал буюу нүүрэн тал, харин вебийн админ, зохицуулагчид эрхээрээ админы хуудас руу нэвтэрч мэдээ нэмэх, хасах, баннер нэмэх, дизайн өөрчлөх, шинэ хэрэглэгч үүсгэх зэрэг төрөл бүрийн зохицуулалтыг хийж байдаг хэсгийг хөшигний ар тал гэж хэлж болох юм. Энэ бүхнийг веб програмчлалын хэл дээр програмчилж бичихэд нэлээд их цаг хугацаа шаардах бөгөөд хийсэн веб болгонд нэгэн ижил төстэй код бичдэг байсныг арилгаж веб серверийн орчинд ажилладаг веб мастеруудын ажлыг асар их хөнгөвчилсөн агуулга удирдах систем гэгч зүйл гарч ирсэн нь “веб бүтээх” гэдэг ажлыг үндсэндээ шинэ шатанд оруулж веб хуудсыг бүтээх үнэ, хугацааг багасгаж өгсөн юм. Энэ нь та бидний компьютерт суудаг программ шиг веб сэрвэрт сууж вебийн зарим хэсгийг нэмэлтээр суулгах маягаар ажилладаг. Өнөөгийн веб хийх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ерөнхийдөө өөрсдийн, эсвэл бусдын бүтээсэн үнэтэй, эх код нь нууц агуулга удирдах систем (АУС, англиар CMS буюу Content Management System) эсвэл үнэгүй тараагддаг, эх код нь нээлттэй АУС ашиглан вебээ урладаг. Эхний хувилбар нь нууцлал өндөртэй, эх код хаалттай учир алдаа, нүхийг нь ухаж олон боломж бага, тэгээд ч төлбөртэй учир асуудал гарвал хариуцах эзэн, хандах хүнтэй боловч харьцангуй өндөр үнэтэй мөн хөгжүүлэгчдийн тоо хязгаартай байдаг. Харин нээлттэй эх бүхий АУС-ийн хувьд илүү олон програмчид хөгжүүлдэг тул боломж, үйлдлээр илүү мөн ямар ч үнэ төлбөргүй боловч эх код нь нийтэг чөлөөтэй тараагддаг тул халдлагад өртөх магадлал их ч олон хөгжүүлэгчид энэ тал дээр ажиллаж, АУС-г ашиглагч веб мастер өөрөө зөв хөгжүүлж, арчилж чадах аваас энэ дутагдлыг залруулж болно. Ийнхүү та веб орчны дунд шатны мэдлэгэтэй хэрэглэгч болох анхны үүдийг нээлээ. Веб хуудсаа хийлгэх байгууллага, хувь хүн хайхаас өмнө домэйн нэр буюу таны веб интернэтэд ямар нэрээр байрлах болон таны вебийн файлууд ямар сервэрт байрлахыг сонгох хэрэгтэй. Энэ талаар товч тайлбарлавал домэйн нэр нь цээжилэхэд амархан, товчхон бөгөөд бичихэд эргэлзэхээргүй, энгийн, сүүлд санахад ой тойнд үлдэцтэй, мөн танай байгууллагын нэртэй ойролцоо байвал зүгээр байдаг. Веб хуудасны чиглэлээс хамаарч 2-4 үсэгтэй өргөтгөл сонгож болно.

.com (арилжаа, худалдаа болон бусад)

.net (сүлжээ)

.info, .name (мэдээллийн)

Танд зөвлөхөд дээрх өргөтгөлүүд нь олон улсад ашиглагддаг тул ихэнх боломжит англи үгтэй домэйн хэдийн эзэнтэй болсон байдаг. Дажгүй нэртэй домэйнийг худалдаж аваад үнэтэй зардаг хүмүүс ч байдаг. Жишээ нь apple.com, good.com, happy.com гэх гэх мэт домэйн заавал эзэнтэй болсон байдаг тул та нэр сонгохдоо галиглах, эсвэл товчилсон нэр өгсөн ч болно. Жишээ нь: miniih.com, olloo.mn. Харин Монгол дахь веб хуудаснууд .mn өргөтгөл авч болох бөгөөд давуу тал нь сонголт маш өргөн байдаг тул бараг хүссэн домэйнаа сонгон авах боломжтой байдаг ч үнийн хувьд бусдаасаа арай үнэтэй. Одоо бид вебийнхаа зураг болон бусад бүх файлуудаа интернэтэд байрлуулах сервэр олох хэрэгтэй. Таны веб рүү хэрэв хүмүүс Монголоос хандах бол Монголд байрлалтай, гадаадаас хандах бол гадаадад байрлалтай сервэр сонгох нь зүйтэй. Хэрэв сервэр унтарвал веб ажиллахгүй болох бөгөөд зочдоо алдаж мэдэх учир 24 цагаар 7 хоногийн турш тасралтгүй найдвартай ажиллагаатай веб сервэр сонгох шаардлага гарч ирнэ. Мөн сервэрийн хурд веб хуудас ачаалагдах хурданд тун их нөлөөтэй. Дээрх бүх үзүүлэлтүүдээс болон сервэрийн багтаамжаас хамааран үнэ өөрчлөгдөх бөгөөд та ч өөрийн хэрэгцээндээ тохирсон хувилбарыг сонгоно гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ. Эцэст нь хэлэхэд вебийн загвар дизайн болох template (theme)-үүд үнэтэй, үнэгүйгээр интернэтэд маш их байдаг бөгөөд веб урлагчтайгаа зөвхөн танд зориулан шинэ дизайн гаргах, эсвэл бэлэн загвараас сонгож ашиглах зэргээ тохиролцох нь зүйтэй хэрэг. Ингээд өөрийн “амьд” веб хуудсаа бүтээлгэх байгууллага, хувь хүнээ хэрхэн сонгохыг танд үлдээе. Веб хэмээх агуу их мэдээллийн өчүүхэн хэсгийг тантай хуваалцсандаа байртай байна. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл, эсвэл асууж дэлгэрүүлэх зүйл гарвал бидэнтэй холбоо барьна уу.

Төстэй бичлэг байхгүй.

Mastering CSS : Getting Started
I have been a die hard fan of smashingmagazine for a while now, and it was an honor being able to write for them. I have covered a lot of  “how-to” type articles, and so I wanted to challenge myself with a very basic CSS guide. I never realized how difficult it was trying to explain the most simple techniques. It was quite a challenge and I hope I did a good job so the beginners can easily understand.

If anyone has any advice, requests, or suggestions for my future guest post articles, please let me know. I’m constantly trying to better myself and it would appreciate your support

Төстэй бичлэг байхгүй.

Хууль зөрчмөөргүй байна
Шалдан явж байхад тань хэдэн цоорхой өмд байж л дээ. Тэгэхээр нь цоорхой юм чинь гээд өмсөлгүй огт өмдгүй шалдан явах нь зөв үү?

Тэгвэл хуулиуд нь цоорхой тэгш эрхтэй бүгдэд үйлчилдэггүй гээд бүх хуулийг дагахгүй, ёс суртахууны жирийн хэм хэмжээг нийтээрээ зөрчин, зөрчигсдийг гааруулж дэмжих нь зөв үү?

Хулгай хийчихээд тэрийгээ зарах гээд явж байгаа хүний юмыг хэдий өөртөө ашигтай байсан ч өө энийг аваарай гээд сурталчлах нь зөв үү? Худалдаж аваад байх нь зөв үү?

Монголын маань олон веб сайтуудын нэр хүндэд хүрдэг арга замууд нь ВАРЕЗ буюу хууль бус хулгайн програм хангамж, кино, дууг үнэ төлбөргүй тараах, хулгайлан хямд үнээр тарааж хэрэглэгчдийг татах явдал байдаг. Үүнийг бүүр гар утасны том операторууд гээд том компаниуд нь хүртэл “хөхүүлэн дэмжиж” тэдгээр сайтууд дээр сурталчилгаагаа байршуулдаг. Үүнд нь хяналт тавьдаг цэрэг, цагдаа ч огт байдаггүй. Гадаадын нэр хүндтэй ямар ч том компани хэзээ ч ийм хууль бус зүйлийг дэмжсэн үйлдэл хийдэггүй. Хэрэв ийм зүйл хийвэл ёс суртахууны хамгийн дорой гэдгийг илэрхийлдэг, тэр компанийн нэр хүндийг хамгийн дорд гэж харагдуулах зүйл болно. Тэдний өөрсдийнх нь бүтээгдэхүүнийг хэн нэгэн нь ингээд хулгайгаар тараагаад, ашиглаад байвал юу болох вэ гэдгийг бодож үзэхгүй байна гэдэг бол үнэхээр мулгуу хэрэг болох юм.

Хэрэглэж байгаа хүмүүс нь ч тэдгээр програм хангамж кино бүгд үнэтэй, ингээд үнэгүй хэрэглэж байгаа нь хулгай хийж байгаа хэрэг гэдгээ ойлгодоггүй. Зүгээр л компьютер ланд дээр очоод CD бичүүлэхэд төлж байгаа мөнгө, зах дээрээс авсан киноны CD-нд төлсөн мөнгө л үнэ нь гэж ойлгодог. Гэтэл тийм биш юм аа. Түүнийг бүтээсэн хүмүүсийн оюуны өмчийг тэдгээр хүмүүс хулгайлаад, танд хямдхаан зараад байгаа хэрэг.

Гэхдээ л хүмүүс ойлгохгүй байна гээд хууль үйлчлэхгүй байж болохгүй шүү дээ. Хуулийн дагуу байх огт боломжгүй бол нэг хэрэг. Гэтэл хуулийг зөрчихгүй байх боломж, мянга мянган үнэгүй програм хангамжууд, үнэгүй кинонууд цаагуур чинь дүүрэн л байна. Уйдаад кино үзмээр байвал www.youtube.com руу ороод кино үз л дээ. Өөрсдөө камераа авч найзуудаараа гараад кино хийгээд бусаддаа үнэгүй үзүүлье л дээ. Харин бид хулгайч биш байцгаая.

Би ч гэсэн өөрөө хууль бус зүйлс хэрэглэдэг, сурталчилдаг байсан, түүнийгээ өмөөрдөг байсан. Гэхдээ энэ бүхнээс салахад ганцхан алхам л хэрэгтэй байдаг.

Америк, Япон хүний юмыг хулгайлахаар хулгай биш юм байлгүй дээ гээд хараад сууж байхад Монголчуудаасаа ч бас ичих нүүргүйгээр хулгай хийнэ. Шинэ кино, шинэ програм гармагц хулгайн хуулбарууд зүв зүгээр, ямар ч хяналтгүй өөрийн юм аа зарж байгаа мэт зарагдаж, татаад ав май хэмээн “шилийн сайн эрс” болцгооно.

За хулгай хийдэг нь хийдэг л юм байж, гэтэл тэрийг нь бүүр хөхүүлэн дэмжээд, сурталчлаад, найздаа холбоосыг нь илгээгээд байж болох уу?

“Хэрэглэгчдийн нийтэлсэн мэдээлэлд бид хариуцлага хүлээхгүй” гэж бичсэн элдэв веб сайтууд хууль зөрчсөөр л байна. Үнэхээр хяналт тавиад тэр сайтаа ажиллуулж чадахгүй юм бол ажиллуулах ёсгүй юм шүү дээ! Хуулиараа бол хянаад ажиллуулах үүрэгтэй. Тэгж л их хянаж чадахгүй их хэрэглэгчтэй болчихоод байгаа бол нэг хүн аваад цалин өгөөд ажиллуул л даа. Хэдхэн цагийн дотор л хяначихна шүү дээ. Үнэн хэрэгтээ хүсэхгүй л байгаа хэрэг. Дурын мэдээний сайт руу ороод сэтгэгдлүүдийг нь уншихад л замбараагаа алдсан байдаг.

Мэдээлэл түгээж байгаа, юм хийж байгаа нь үнэхээр сайн хэрэг. Гэхдээ энэ байдал арай хэтэрхий удаж байна. Одоо энэ бүхнийг өөрчлөх цаг иржээ веб мастеруудаа!

Манайх blogmn.net сайтынхаа нүүр хуудсанд бусад индэр болсон блог, иргэний сэтгүүл зүйг дэмжигч веб сайтууд болон зарим сайтуудын холбоосыг сайн дураараа байрлуулдаг. Гэхдээ тэдний агуулгыг хараад тавих, хасах зэрэг арга хэмжээ авдаг. Одоо monkey.mn сайт байгаа. Харин энэ байдлаараа хууль зөрчөөд байвал бид хасах болно. Урьд нь бас blog.banjig.net хэт замбараагүй болж ирсэн тэр үед бид хассан. Харин өнөөдөр ороод харахад арай дээр болжээ. Гэхдээ л хууль бус кино зэрэг нь байсаар л байна.

Саяхан www.monkey.mn гээд сайт шинээр нээгдсэн. Их аятайхан, зөв шийдэлтэй, өнгө дизайн нь ч хүртэл их таалагдсан маш гоё сайт. Манайх ч нүүр хуудсандаа холбоосыг нь байрлуулсан байгаа. Харин тэд бас л сүүлийн хэдэн өдөр нүүр хуудсан дээр нь бас л нөгөө “хулгайч” нарыг “сурталчилсан” байх юм. Энэ тал дээрээ анхаараасай гэж сануулангаа бас энэ сайтыг рекламдчихъя  Удахгүй арга хэмжээ авах байх гэж найдаж байна. Өөрсдийн нэр хүндээ бодсон ч тэр иймэрхүү зүйлсээс одоо бид татгалзах, өөрсдөө хийх, бусдын эрхийг зөрчилгүй өөрөө эрхээ эдлэх, бусдын эрхийг бүдүүлгээр зөрчигчдийг хориглохгүй юм аа гэхэд дэмжихгүй байх цаг нь иржээ.

Мөн бид зарим нэг хууль зөрчсөн веб сайтуудын холбоосыг шууд автоматаар өөрийн сайтад оруулахгүйгээр бичлэг сэтгэгдлүүдэд хориг хийдэг, үүнээс болж олон ч хэрэглэгчээ алдаж, их ч шүүмжлэлд өртөж байсан.

Гэхдээ бид хууль зөрчихгүйг хичээж, зөрчигсдийг дэмжихгүй байхыг хичээсээр ирсэн, цаашид ч хичээх болно. Үүнийгээ сайтынхаа үйлчилгээний нөхцлөөр зохицуулаад явах бүрэн боломжтой байдаг.

Бусдын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндлэхийг биднээс шаарддаг. Гэвч тэдгээр “Эрх чөлөөг хамгаалагч” хүмүүс маань “Хүний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг” гэдгийг мартаж тэдгээр өөрийнхөө эрхийг эдлэх гэсэн хоорондоо зөрчилдөөнтэй мянга мянган өөр үзэл бодолтой хүмүүсийн хоорондын нийгмийн харилцааг зохицуулах гэж энэ “ХУУЛЬ” гэгдэх зүйл байгаад байгааг мартаад байгаа бололтой юм.

Нэг нөхөр интернет дээр “Би хүний мах идмээр байна. Надад махаа идүүлэх хүн байна уу?” гээд зарлачихсан чинь нэг нөхөр очоод “Миний махыг ид” гээд алуулаад махаа идүүлсэн хэрэг хүртэл гарч байсан байх юм. Нэг талаас эдгээр хүмүүс хоорондоо зөвшилцөөд хийсэн учир хэн нэгний эрхийг зөрчөөгүй, энэ бол “хүний эрх” байж болох л юм. Гэтэл нөгөө талаас нь харвал хүмүүс зөвшилцөөд махаа идэлцээд эхэлбэл юу болох вэ? Тийм аймшигтай нийгэмд амьдрахыг хүсэхгүй, бусад илүү олон хүмүүсийн эрх зөрчигдөх биш үү?. Тийм болохоор л эдгээрийг зохицуулах хууль хэрэгтэй гээд хүмүүс “хууль” гэгч зүйлийг, “төр засаг”, “шүүх”, “цагдаа” гэгч зүйлсийг бий болгосон гэж ойлгодог.

Энэ бичлэгээрээ хүмүүсийг хууль биелүүлэхийг шаардсангүй, харин хүсэж байна. Зүгээр л өөрийнхөө эрхийг эдлэн энд бичиж байгааг минь ойлгоорой. Мэдээж би таныг ойлгоод, иймэрхүү зүйлтэй тэмцээсэй, дамжуулаасай, өөр хүмүүст яриасай, хүүхдэдээ эдгээрийг ойлгуулж хүмүүжүүлээсэй хүн л юм бол “Хүн” шиг л байгаасай л гэж хүсэх байна.

Ядаж замын хөдөлгөөний дүрмээс эхлээд жижиг дүрэм, хууль бус програм хангамж, хулгайн кино татаж үзэхээс аль болох татгалзахаас л бид хууль дүрмийг баримтлах маань эхэлнэ. Ядаж зөрчлөө гэхэд бусад зөрчигсдийг дэмжихгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Би өөрөө зөрчиж байж яаж хүнд хэлэх вэ гэдэг ч бас буруу юм. Миний алдааг бүү давт гэж хэлэх ёстой шүү дээ. За тэгээд яаж ч яарч байсан хэдхэн секунд ногоон гэрэл хүлээж сурцгаая.

Та өөрийгөө “хулгайч”, “бүдүүлэг” гэж нэрлүүлэхийг хүсэхгүй байгаа биз дээ? Соёлтой, ухаалаг иргэдтэй хөгжиж буй аль ч нийгэмд хууль ямар ч байсан иргэд нь дагаж мөрддөг. Тийм болохоор ч бидний очихыг хүсээд байдаг тэр нийгмүүдийн хөгжил, нийгэм орчин нь элдэв гажиг зүйл, айдас хүйдэс багатай тийм байдаг. Ямар ч байсан хичээцгээе.

За тэгээд жаахан урт бичлэгээр залхаасанд хүлцэл өчье. Танд бага ч болсон зүйл бодогдуулсан байгаасай гэж хүсэж байна. Энэ хүртэл уншсанд баярлалаа  Бас цааш хуулж хүмүүст уншуулах тараахад чөлөөтэй. Дураараа хүссэнээрээ ашиглаж болно. Танд зохиогчийн эрхийг нь шилжүүллээ

Гэж Дусал нэтийн Алмас хэлсэн байна. Эх бичлэг нь энд байгаа ба надад зохиогчийн эрхийг шилжүүлсэн болохоор нийтэлчлээ. Ер нь сүүлийн үед веб гэдгийг ucoz.com ын блог, вебийн агуулга гэдгийг варез гэж ойлгоод өөрсдийгөө хакер кракер мракер аль сүртэй нэрээр нь нэрлэцэн нөхдүүд их л олон болоод байгаа харагдахийн. Зарим нь хак түүл олж тавьсныгаа би хийсэн, хөгжүүлсэн гээд бичцэн нэлээн хэдэн веб харж л байлаа. Бүр улаан нь цайм open source cms ашиглачаад generator “” гэдэгт нь өөрсдийнхөө нэртэй CMS-ээр хийсэн гэсэн байгааг өчигдөр харлаа. CMS-ийнх нь copyright-ийг арилгалаа гэхэд өөрсдийнхөө нэрийг биччдэг бас сайхан гаруудаа. Ер нь давс хужир нь таарсан хоол л амттай

Төстэй бичлэг:

Би веб хиймээр байна

Програмчлалын тухай монгол ном сурах бичиг, хичээлүүд
Програмчлалын хэлийг эхнээс нь яаж сурах вэ, яаж мэдлэгээ бататгаж сэргээх вэ гэж бодож явдаг залууст хэрэг болох сайтуудыг хүргэж байна. Линк нь ганц мөр ч гэсэн энэ линкээр дамжиж сурах таны мэдлэг асар их  юм шүү.

Програмчлалын монгол ном, сурах бичгүүд

1. Программ хангамжын монгол ном, хичээлvvд

2. “Програмчлал” хичээлийн лекцүүд

3. Объект хандлагат програмчлал C хэл

4. Програмчлал

5. PHP веб програмчлалын хэл

Төстэй бичлэг байхгүй.

Програмчлалын тухай
Програмчлалын хэлийг эхнээс нь эмх цэгцтэй сурахыг хүсч буй залуустаа зориулж хэрэгтэй лекцүүдийг эмхэтгэж байгаа ба удахгүй HTML хэлбэртэй татахаар тавих болноо.

Харин одоо

Програмчлалын тухай анхдагч мэдээллүүд

Компьютер ба мэдээлэл

Хүн ба компьютер

Програм, програмчлал, програмчлалын хэл

Програмчлал гэж юу вэ?

Програм

Машины хэл

Програмчлалын хэл

Доод төвшний хэл

Дээд төвшний хэл

Хөрвүүлэлт

Програмчлалын технологиуд

Процедурт програмчлал

Процедурт програмчлалын хэлүүд

Модульт програмчлал

Объект хандлагат програмчлал

Програмчлалын орчнууд

Компьютер ба мэдээлэл

Компьютер (computer) гэж юу вэ?

Компьютер бол мэдээллийг асар өндөр хурдаар боловсруулдаг програмчлагдагч электрон машин юм.

Боловсруулалт (Processing) гэж юу гэсэн үг вэ?

Мэдээллийг ямар зорилгоор компьютерт оруулж байна, тэр зорилгынх нь дагуу компьютер тухайн мэдээллийг хувирган өөрчилж өөр мэдээлэл болгох процессыг боловсруулалт гэнэ.

Заримдаа боловсруулах гэж буй мэдээллийг өгөгдөл (data), боловсруулагдаж гарсан мэдээллийг үр дүн (result) хэмээн нэрлэж болно.

Заримдаа боловсруулах гэж буй мэдээллийг бодлого (task) хэмээн нэрлэж болно. Тэгвэл “мэдээлэл боловсруулах” гэдгийг “бодлого бодох” гэсэн үгээр сольж болно.

Заримдаа боловсруулах гэж буй мэдээллийг асуудал (problem) хэмээн нэрийдэж болно. Тэгвэл “мэдээлэл боловсруулах” гэдгийг “асуудал шийдвэрлэх” (problem solving) хэмээн нэрийдэж болно.

Хүн ба компьютер

Хүн ч гэсэн бас мэдээлэл боловсруулдаг “хэрэгсэл” гэдгийг санацгаая. Компьютер нь мэдээллийг оролт, гаралтын хэрэгслээрээ гадаад ертөнцтэй солилцож, санах ойдоо хадгалж, төв процессороороо боловсруулдгийн адил хүн ч гэсэн мэдрэхүйн эрхтнүүдээрээ мэдээллийг гадаад ертөнцтэй солилцож, уураг тархиараа боловсруулдаг.

Гэхдээ хүн, компьютерын хооронд асар том ялгаа бий.

Хүн оюун ухаантай учраас мэдээлэл боловсруулах үйл явцаа 100% өөрийн дур зоргоор удирдан хэрэгжүүлдэг. Хүсвэл болино, хүсвэл үргэлжлүүлнэ.

Харин компьютер бол оюун ухаангүй учраас өөрийн дур зориг гэж байхгүй. Тиймээс мэдээллийг зөвхөн өгсөн зааврын (instruction) дагуу боловсруулна.

Хэн зааврыг өгөх вэ? Хүн өгнө.

Тиймээс хүн бол зааврыг (ө.х. даалгаврыг) төлөвлөгч юм.

Харин компьютер бол зааврыг (ө.х. даалгаврыг) гүйцэтгэгч юм.

Програм, програмчлал, програмчлалын хэл

Бодит ертөнцийн бодит компьютерууд мэдээллийг бидний өгсөн зааврын дагуу боловсруулдаг.

Ийм заавруудын цогцыг компьютерын програм (computer programm) гэнэ.

Програм зохиох процессыг програмчлал (computer programming) гэнэ.

Програмчлал үйлдэхдээ ашигладаг логик “хэрэгсэл” бол програмчлалын хэл (programming language) юм.

Програмчлал үйлдэхдээ ашигладаг физик “хэрэгсэл” бол компьютер юм.

Компьютер нь програмын дагуу ажиллана. Ийм учраас компьютерт техник хангамжаас (hardware) гадна програм хангамж (software) байдаг ажээ.

Програмчлал гэж юу вэ?

Өмнө дурдсан зүйлсийг нэгтгээд, “програмчлал” хэмээх нэр томъёоны цаана буй мөн чанаруудыг дурдъя.

Програмчлал бол удирдан жолоодох процесс:

Програмистын юу хий гэж заасныг компьютер ёсчлон биелүүлнэ.

Програмчлал бол зааж, сургах процесс:

Зөвхөн програмист л компьютерт шинэ юмыг зааж, сургана.

Програмчлал бол асуудал шийдвэрлэх процесс:

Компьютерээр үргэлж ямар нэг ашигтай зүйлийг хийлгэнэ. Ж.нь хамгийн тохиромжит аяллын маршрутыг олох г.м.

Програмчлал бол бүтээлч үйл ажиллагаа:

Олон боломжуудаас хамгийн сайныг олж тогтоох.

Програмчлал бол загварчлал:

Шийдвэрлэх гэж буй асуудлыг дүрслэнэ, ө.х. түүний загварыг (model) байгуулна.

Програмчлал бол хийсвэрлэл (abstraction):

Асуудлын загварыг байгуулахдаа хийсвэрлэнэ, ө.х. асуудлын мөн чанарыг алдагдуулахгүйгээр чухал бус хэсгүүдийг нь хаяна.

Програмчлал бол оновчтой бөгөөд ойлгомжтой байдал:

Даалгаврыг хэрхэн гүйцэтгэх вэ гэдгийг оновчтой бөгөөд ойлгомжтойгоор илэрхийлнэ.

Програм

Ийм олон талт үйл ажиллагааны дүнд үүсч буй бүтээгдэхүүн бол програм юм.

Програм ч гэсэн өөрөө олон мөн чанартай. Тухайлбал:

Програм бол загвар.

Програм бол програмистын бичсэн заавруудын цогц дараалал (sequence of instructions).

Компьютер програмыг заавар заавраар нь цувуулж биелүүлнэ.

Зааврууд нь компьютерт ойлгомжтойгоор илэрхийлэгдсэн байна.

г.м.

Програмын жишээ: үйлдлийн систем, word processor, тоглоом, номын сангийн электрон каталог, хөрвүүлэгч, физик системийн компьютер загвар г.м.

Машины хэл

Орчин үеийн компьютерын мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа дотор талын логик элементүүдэд (схемүүдэд) өгөгдсөн хүчдэлээр зохицуулагддаг.

Логик элемент нь “асаалттай”/ “унтраалттай” (эсвэл “үнэн”/“худал” буюу “хүчдэл байна”/“хүчдэл байхгүй”) гэсэн хоёр тогтвортой логик төлвийн аль нэгд оршдог. Ө.х. компьютер хоёр ялгаатай төлвийг л мэдэрдэг байна.

Тиймээс компьютерт орж буй аливаа мэдээлэл нь ийм хоёр ялгаатай төлвүүдийн комбинациар, ө.х. логик элементүүдийн дарааллаар дүрслэгдэх ёстой болно. Эс тэгвээс компьютер тухайн мэдээллийг ойлгохгүй. Энэ бол компьютерын “төрөлх хэл” юм. Үүнийг машины хэл (machine language) гэдэг.

Харин хүн логик элементүүдийн төлвийг тоогоор дүрсэлж ойлгоно. Тухайлбал “асаалттай” төлвийг 1, “унтраалттай” төлвийг 0-ээр кодлоно. Ө.х. хүний хувьд машины хэл гэдэг нь …0101011010… гэсэн тоон дараалал байдаг бол компьютерын хувьд

гэсэн цахилгаан дохионуудын дараалал байна.

Машины хэл нь урьдчилан тодорхойлогдсон бүлэг командуудаас тогтдог. Эдгээр командуудыг машины командууд (machine commands) гэнэ. Урьдчилан тодорхойлогдсон гэдэг нь, команд бүр өөрийн гэсэн тоон кодтой гэсэн үг. Энэ кодоороо санах ойд хадгалагдаж байдаг.

Өөр өөр төрлийн компьютерын машины командууд, ө.х. машины хэлүүд нь өөр өөр байна.

Тэгэхээр програм гэдэг бол үнэн хэрэгтээ машины хэлээр илэрхийлэгдсэн заавруудын (машины командуудын) дараалал болж таарч байна.

Машины хэлээр програм бичих үед санах ой, регистр, процессорын командууд гээд компьютерын бүх нөөц, бололцоог хэрэглэгч бүрэн хянах боломжтой. Мэдээж шууд “төрөлх хэлээр” нь бичигдсэн байх тул програм компьютерт туйлын ойлгомжтой, нийцтэй байна.

Гэтэл ийм програмыг хүн уншиж ойлгох, бас бичихэд маш төвөгтэй болно. Тухайн нэг машины команд ямар кодтой байдгийг сайн мэдэх хэрэгтэй болно. Энэ нь машины хэлээр томоохон програм бичих боломжийг үгүй болгодог.

Програмчлалын хэл

Үүний улмаас, компьютерт зориулж програм бичих үйл ажиллагааг хөнгөвчлөхийн тулд програмчлалын хэл (programming language) хэмээх “логик хэрэгсэл“ 1950-иад оноос бий болсон байна.

Програмчлалын хэлийг, програм зохиож буй хүндээ хэр ойлгомжтой байна вэ, эсрэгээр, бүтцийн хувьд машины хэлээс хэр ялгаатай байна вэ гэдгээр нь:

¨     Доод төвшний програмчлалын хэл (Low-level programming language)

¨     Дээд төвшний програмчлалын хэл (High-level programming language)

гэж ангилдаг.

Доод төвшний хэл

Доод төвшний програмчлалын хэлний жишээ бол 1950-иад оноос боловсруулагдан ашиглагдаж ирсэн ассемблерын хэл (assembler language) юм.

Ассемблер хэлийн онцлог нь машины командуудыг богино англи маягийн үгээр төлөөлүүлэн сольсон явдал юм. Ингэснээр, машины хэлээр бол учиргүй тоон дараалал болох байсан програм уншиж ойлгоход дөхөмтэй, тодорхой үгнүүдээс тогтсон текст болж хувирдаг. Ө.х. ассемблерын програмын мөр болгон цаанаа машины нэг командад харгалзах боломжтой.

Гэхдээ ассемблерын хэлээр бичсэн програмыг машины хэл рүү хөрвүүлээгүй цагт компьютерт ойлгомжгүй хэвээр байх болно. Хөрвүүлэхийн тулд ассемблер (assemblers) хэмээх тусгай хөрвүүлэгч програмыг ашиглана.

Ассемблерын хэл бол нэг ёсондоо машины хэлний “үгчилсэн” хувилбар юм. Тиймээс хэрэв процессорууд хоорондоо ялгаатай бол тэдгээрийн хувьд ассемблерын хэлээр бичигдсэн програм мөн өөр өөр байдаг.

Доорхи жишээнд, a=5 ба b=3 байхад c=a+b үйлдлийг хийж, үр дүнг дэлгэцэнд хэвлэх програм машины болон ассемблерын хэл дээр хэрхэн бичигдсэнийг харуулжээ. Ассемблерын текст хүн харахад арай ойлгомжтой байгаа нь илт. Энд үзүүлсэн жишээ IBM PC төрлийн компьютерт тохирно.

Дээд төвшний хэл

Компьютерын техник хөгжихийн хэрээр түүнийг хэрэглэх хүрээ улам л өргөжиж, олон ажил мэргэжлийн хүмүүс програм бичих хэрэгтэй болсон. Гэтэл эдгээр хүмүүс ассемблерын хэлээр програм бичихийн тулд компьютерын архитектур, ажиллах зарчимыг маш сайн мэдэх шаардлагатай болно. Ийм “дарамтаас” програмистыг чөлөөлөхийн тулд дээд төвшний програмчлалын хэлүүд бий болсон.

Эдгээр хэлүүд нь хүний хэл ярианд (ихэвчлэн англи хэлд) илүү ойр, уншиж ойлгоход хялбар, математикийн стандарт тэмдэглэгээнүүдийг өргөн ашигладаг г.м. шалтгаанаар хүн хэрэглэхэд илүү тохиромжтой тул их биш хугацаанд нүсэр хөдөлмөр зарцуулахгүйгээр програм бичихэд тохиромжтой юм. Мөн сурахад хамаагүй хялбар ажээ.

Ийм хэлээр бичсэн програм жирийн л текст байдаг. Тиймээс компьютерийн төрлөөс үл хамааран нэгээс нөгөө рүү амархан зөөгддөг юм.

Текстийг мөр мөрөөр (lines) бичигдсэн бүтэцтэй гэж ойлгох хэрэгтэй. Нэг ийм мөрийг илэрхийлэл (expression) эсвэл оператор (statement) хэмээн нэрийднэ.

Ямар нэг утга илэрхийлсэн мөрийг илэрхийлэл гэнэ.

Ямар нэг үйлдлийг илэрхийлсэн мөрийг оператор гэнэ. Операторыг биелэх (executable), үл биелэх (non-executable) гэж ангилдаг.

Биелэх оператор нь ямар нэг машины командыг төлөөлнө.

Хөрвүүлэлт

Програмчлалын хэлээр бичсэн текстийг машины хэл рүү хөрвүүлээгүй цагт компьютерт ойлгомжгүй хэвээрээ  байх болно. Хөрвүүлэлтийн үр дүнд биелэх файл (execution file) үүснэ. Энэ нь програмчлалын эцсийн бүттээгдэхүүн бөгөөд 100% машины хэлээр дүрслэгдсэн, жинхэнэ процессорын биелүүлэх ёстой заавруудыг агуулсан тэр хэлбэр юм. Биелэх файлыг ачаалснаар програм биелэгдэж эхлэнэ.

Хөрвүүлэлтийн (translation) хоёр хэлбэр бий:

Компиляци (compilation)

Интерпретаци (interpretation)

Компиляци бол текстийг бүхлээр нь нэг удаа хөрвүүлэх хэлбэр юм. Бүрэн хөрвүүлэгдсэнийхээ дараа програм биелж эхлэнэ.

Интерпретаци бол текстийг бүхлээр нь нэг удаа биш харин мөр мөрөөр хөрвүүлэх хэлбэр юм. Хөрвүүлэгдсэн мөр тэр дороо биелэнэ. Ө.х. хөрвүүлэлт, биелэлт хоёр зэрэгцэн явагдана.

Компиляцийг компилятор (compiler) хэмээх хөрвүүлэгч програмаар гүйцэтгэнэ.

Интерпретацийг интерпретатор (interpreter) хэмээх хөрвүүлэгч програмаар гүйцэтгэнэ.

Хэл болгон өөрийн гэсэн хөрвүүлэгчтэй байна. Хэл ба хөрвүүлэгч нь салшгүй ойлголтууд юм.

Өнөө үед олон төрлийн компьютер, мөн тэдгээрт суух олон янзын үйлдлийн системүүд (платформууд) байгаагаас шалтгаалан нэг програмчлалын хэлний хэд хэдэн ялгаатай хөрвүүлэгч байх жишээтэй. Ж.нь UNIX/Linux-т зориулсан хөрвүүлэгч, MS-DOS үйлдлийн системд зориулсан хөрвүүлэгч, Windows-т зориулсан хөрвүүлэгч г.м.

Хөрвүүлэгдээгүй байгаа текстийг эх код (source code), түүнийг бүхлээр нь хөрвүүлэхэд үүсэх машины кодыг объект код (object code) гэж нэрлэдэг. Програм бичихдээ бид эдгээр нэр томъёог байнга ашиглах болно. Зургийг харахад, эх код бол нэг платформаас нөгөө рүү хялбар зөөгдөх боломжтой байна. Гэтэл объект кодууд ингэх боломжгүй. Учир нь өөр өөр хөрвүүлэгчээр үүсгэгдсэн байна.

Дээд төвшний хэл болгон өөрийн гэсэн “зөв бичих” (Syntax) дүрэмтэй. Хэрэв хөрвүүлж буй эх кодонд дүрэм зөрчсөн алдаанууд байвал хөрвүүлэгч “энд ийм ийм алдаа байна” гэсэн мэдээлэл гаргаад, хөрвүүлэлт тасалдана. Эдгээр алдааг арилгасан тохиолдолд л хөрвүүлэлт амжилттай болдог.

Програмчлалын технологиуд

Нэгэнт дээд төвшний програмчлалын хэлүүд нь хүний хэл ярианд ойр бүтэцтэй учраас эсрэгээр машины хэлээс хол ялгаатай болж ирэх нь зүй. Ийм нөхцөлд, түүнийг машины хэлэнд хөрвүүлэх процесс удааширч ирдэг. Үүнээс болоод програмын биелэгдэх хурд доод төвшний хэл дээр үүсгэсэн програмыг бодвол харьцангуй удаан, санах ойд эзлэх зай их болно. Гэхдээ үүнийг үл тооцон, өнөөдөр буй ихэнх хэрэглээний програмыг өндөр төвшний хэлүүдээр зохиодог.

Дээд төвшний хэл дээр програм бичихдээ тодорхой хэв маягийг (стиль) баримтлах ёстой. Үүнийг програмчлалын технологи эсвэл програмчлах техник (programming technique) гэнэ.

Програмчлалын үндсэн технологиуд:

Процедурт програмчлал (Procedural programming)

Модульт програмчлал (Modular programming)

Объект хандлагат програмчлал (Object-Oriented Programming)

г.м.

Процедурт програмчлал

Процедурт програмчлал (Procedure-Oriented programming – POP) гэдэг нь, аливаа програмыг өөр хоорондоо холбоотой хэд хэдэн бие даасан жижиг хэсгүүд – дэд програмуудаас тогтсон, нарийн эмх журамтай цогц мэтээр авч үздэг технологи.

Дэд програм гэдэг нь тодорхой нэрээр нэрлэгдсэн хэсэг бүлэг үйлдэл юм. Ингэснээр аливаа том бодлого түүний зөвхөн тодорхой жижиг хэсгийг бодох үүрэгтэй олон дэд бодлогод хуваагддаг. Ө.х. ямар ч бодлогыг олон дэд бодлогод хувааж, тэдгээрийг алхам алхамаар шийдэх замаар зорилгодоо хүрэх зарчмыг хэрэгжүүлдэг ажээ.

Мэдээж дэд програмыг дахиад дэд програмуудад хуваах боломжтой.

Нэгэнт програм нь ингэж олон дэд програмд хуваагддаг бол тухайн програм биелж эхлэхийн тулд дэд програмуудын аль нэг нь бусдаасаа түрүүлж биелж эхлэх ёстой. Ө.х. аль нэг дэд програм бусдаасаа давуу эрхтэй байх ёстой. Энэхүү давуу эрхтэй дэд програм хамгийн түрүүнд ажиллаж эхлээд, дараа нь бусад дэд програмуудаа дуудан ажиллуулах ёстой. Түүнийг үндсэн дэд програм буюу үндсэн програм (main program) хэмээн нэрийддэг. Тиймээс:

Процедурт програм = Үндсэн програм + Дэд програмууд

гэж томъёолж болно.

Дараах зураг дээр, үндсэн програм (ҮП) нэг дэд програмыг (ДП) тодорхой интервалтайгаар хоёр удаа дуудаж буй процессыг схемчлэн үзүүлжээ.

ҮП нь A хүртэл биелээд ДП-ыг дуудаж байна. ДП нь B-ээс C хүртэл биелж дуусаад ҮП-д удирдлагаа шилжүүлнэ. ҮП удирдлага хүлээж авсан газраасаа D хүртэл биелээд дахиад ДП-ыг дуудаж байна. ДП биелж дуусаад удирдлагаа дахиад ҮП-д шилжүүлж байна. ҮП цааш үргэжлэн биелэнэ.

Дэд програм нь:

процедур (procedure)

функц (function)

гэсэн хэлбэрүүдтэй байна.

Функц, процедур болгон өөрийн гэсэн оролт/гаралт буюу эхлэл/төгсгөлтэй байна. Тэдгээр нь үндсэн програм болон өөр хоорондоо оролт/гаралтанд илгээгдсэн өгөгдлүүдээр холбогдоно.

Функц хэлбэрийн дэд програм нь утгатай (хариутай) байна. Процедур төрлийн дэд програмд ийм утга гэж байхгүй.

Дэд програмыг гарал үүслийн хувьд:

стандарт (standard)

хэрэглэгчийн (user-defined)

гэж ангилдаг.

Програмчлалын хэлэнд урьдаас тодорхойлогдож, түүний хөрвүүлэгчийн бүрдэлд орсон байдаг дэд програмыг стандарт дэд програм гэнэ. Байнга хийгдэж байдаг үйлдлүүдийг ингэж стандарт дэд програм болгодог. Ө.х. хэрэглэгч нь стандарт дэд програмыг бэлнээр нь шууд ашиглана.

Олон тооны стандарт дэд програмууд нийлээд тухайн хэлний стандарт санг (standard library) бүрдүүлнэ.

Процедурт програмчлалын хэлүүд

Процедурт програмчлалын хэлийг заримдаа алгоритмын хэл (algorithmic languages) гэдэг. Учир нь алгоритмыг ихэвчлэн ийм хэлээр програмчилдаг.

Хамгийн түгээмэл тархсан ямар алгоритмын хэлүүд байдаг вэ? Цөөн хэдийг дурдъя.

FORTRAN – FORmula TRANslator

Хамгийн анхны бүрэн хэмжээний алгоритмын хэл. 1954-1957 онд IBM (International Business Machines, АНУ) компанид, гарамгай эрдэмтэн Жон Бэкусын (John Backus) удирдсан ЭШ-ний баг физик, математик, инженерийн шинжлэх ухааны тооцоо хийх зориулалтаар бүтээсэн. Ассемблерын хэлтэй ширүүн өрсөлдөөн хийж, ялагч болон гарсан энэ хэл эрдэмтэд төдийгүй аж үйлдвэрийнхэн, цэргийнхний талархлыг зүй ёсоор хүлээжээ. Ялангуяа 20-р зууны хоёрдогч хагасаас эхэлсэн сансрын судалгааг компьютерын техникээр “зэвсэглэхэд” үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан байна. Хэдийгээр хагас зуун жилийн настай боловч эрдэм шинжилгээний давхаргад одоо ч өргөн хэрэглэгдэж байгаа. Жишээ болгож, a=5 ба b=3 байхад c=a+b гэсэн үйлдлийг гүйцэтгээд үр дүнг дэлгэцэнд хэвлэх фортран-програмын эх кодыг үзүүлэв.

BASIC – Beginner’s All Purpose Symbolic Instruction Code

“Эхлэн суралцагчид зориулсан универсал тэмдэгтүүд” хэмээн энэ програмын хэлний нэрийг орчуулж болно. 1965 онд Дартмудын коллежийн (Dartmouth College, АНУ) математикчид Жон Кемени (John Kemeny), Томас Курц (Thomas Kurtz) нар зохиосон. Уг хэл нь сурахад хялбар, компьютерын бус мэргэжилтэй хүн ч ажиллах боломжтой байдлаараа олны анхаарлыг татаж, өргөн хэрэглэгдэх болсон байна. Интерпретатор төрлийн хөрвүүлэгчтэй. Тиймээс програм анхлан сурч буй хүмүүст их тохиромжтой байдаг. Орчин үед BASIC гэхийн оронд ихэвчлэн Basic гэж бичих болсон. Энэ нь англи хэлний basic (үндсэн, анхдагч) гэсэн үгийг илэрхийлж буй юм. Жишээ болгож, a=5 ба b=3 байхад c=a+b гэсэн үйлдлийг гүйцэтгээд үр дүнг дэлгэцэнд хэвлэх бейсик-програмын эх кодыг үзүүллээ.

Pascal

Францын математикч Паскалийн нэрээр нэрлэгдсэн энэ хэлийг Цюрихын технологийн дээд сургуулийн (Щвейцар) эрдэмтэн Никлаус Вирт (Nicklaus Wirth) 1970-аад онд оюутнуудыг програмчлалд сургах зориулалтаар бүтээсэн. Эхлээд Вирт, ФОРТРАН болон тухайн үед өргөн тархсан байсан Алгол (Algol) хэлийг оюутнуудад заадаг байжээ. Энэ хоёр хэл хоёулаа оюутныг програмчлалд сургахад тохиромжгүй мэт түүнд санагддаг байсан тул тэрээр шинэ хэл зохиож, 17-р зууны францын алдарт эрдэмтэн Блез Паскалийн нэрээр нэрлэсэн байна. Учир нь 1640 онд Паскаль хамгийн анхны тооцоолох машин-арифмометрыг зохион бүтээсэн гэж үздэг. Програмчлалын Паскаль хэл маш амжилттай зохиогдсон учраас сургалтын хүрээнээс халин гарч, түгээмэл хэрэглэгдэгч алгоритмын хэл болсон. Одоо ч гэсэн сургалтанд өргөн хэрэглэгддэг. Жишээ болгож, a=5 ба b=3 байхад c=a+b гэсэн үйлдлийг гүйцэтгээд үр дүнг дэлгэцэнд хэвлэх паскаль-програмын эх кодыг үзүүлэв (дээр).

C

1970-аад онд AT&T компанийн Беллийн лабораторийн (Bell Laboratories, АНУ) э.ш.а. Деннис Ритчи (Dennis Ritchie) Unix үйлдлийн системд програмчлах зорилгоор бүтээсэн байна. Си хэл нь, доод төвшний програмчлал болон дээд төвшний програмчлалын давуу талуудыг жигд агуулсан учраас заримдаа дунд төвшний програмчлалын хэл гэдэг. Алгоритмын хэлүүд дундаас хамгийн өргөн тархсан, хүчирхэг хэл. Програмчлалд эхлэн суралцаж буй хүн судлахад жаал төвөгтэй гэж ярьдаг боловч бид энэ хэлийг үзэх болно. Жишээ болгож, a=5 ба b=3 байхад c=a+b гэсэн үйлдлийг гүйцэтгээд үр дүнг дэлгэцэнд хэвлэх си-програмын эх кодыг үзүүллээ.

Модульт програмчлал

Програмд хийгдэх үйлдлүүдийг хэд хэдээр нь бүлэглээд дэд програмуудад хувааж болдог (процедурт програмчлал) бол дараагийн алхамд тэдгээр дэд програмуудыг ямар нэг нийтлэг байдлаар хэд хэдэн бүлэгт хувааж болно. Ийм хэсэг бүлэг дэд програмыг модуль (module) гэнэ.

Програмыг модулиудад хуваах технологийг модульт програмчлал гэнэ.

Модулиуд харьцангуй бие даасан шинжтэй байх бөгөөд үндсэн програм дотор бүхэлд нь эргэлдэж байх өгөгдлүүдээс (data) гадна өөрсдийн гэсэн дотоод өгөгдлүүдтэй (data1, data2) байж болно.

Объект хандлагат програмчлал

Бид материаллаг ертөнцөд амьдардаг. Материаллаг ертөнц объектуудаас тогтоно. Объект болгон ямар нэг мэдээллийн эх үүсвэр байдаг. Объектын тухай мэдээлэл нь үндсэндээ хоёр янз:

Properties: объектын шинж чанарын тухай өгөгдлүүд (эзэлхүүн, масс, өнгө, талбай, хэлбэр дүрс, шатах температур г.м. – дандаа нэр үгнүүд!)

Methods: объектын шинж чанарыг өөрчлөх аргууд (шахах/тэлэх, ихэсгэх/багасгах, будах, хуваах, шатаах г.м – дандаа үйл үгнүүд!).

Эндээс дараах дүгнэлтийг хийж болно. Том жижиг ямар ч програм зохиолоо гэсэн түүндээ ашиглаж буй өгөгдлийг ямар нэг объектын шинж чанарын тухай өгөгдөл мэтээр төсөөлж болно. Ж.нь 2 тоог хооронд нь нэмдэг програм бичлээ гэхэд тэр хоёр тоог ямар нэг биеийн (бие бол объект) массыг илэрхийлнэ гэж төсөөлж болно. Хэрэглэгчтэй хялбар диалог үүсгэдэг програм бичлээ гэхэд тэр програмыг өөр нэг хүн (хүн бол объект ☺) байна гэж төсөөлж болно.

Эндээс дараагийн дүгнэлтийг хийж болно. Програмд ашиглагдаж буй өгөгдлийг ямар нэг объектын шинж чанарын өгөгдөл гэж үзэх аваас тэр өгөгдөлтэй ажиллана гэдэг нь тухайн шинж чанарыг өөрчлөх аргыг хэрэгжүүлж байна гэсэн үг болно. Энэ арга ч гэсэн бас объектынх. Тиймээс ерөөсөө объектыг өөрийг нь програм дотор дүрслэвэл бүр тохиромжтой юм биш үү?

Ингэсэн тохиолдолд програм нь өөртөө ямар нэг объектын дүрслэлийг агуулсан, тэгээд түүнтэйгээ ажилладаг байна гэсэн үг. Объектын дүрслэл гэдэг бол объектын загвар. Ө.х. програм бол объектын загварыг агуулсан, тэгээд тэр загвартай ажилладаг байна гэсэн үг. Нэг програм нэгээс олон объекттын загвартай ажилладаг байж болно.

Сэтгэлгээний ийм арга барил нь илүү нарийн, илүү том програм, тухайлбал бодит ертөнцийн юмс үзэгдлийг загварчилсан програм бичихэд их тохиромжтой байдаг ажээ.

Ийм сэтгэлгээг Объект Хандлагат зарчим (Object Oriented principle) гэдэг. Энэ зарчимд тулгуурласан програмчлалын технологийг Объект Хандлагат Програмчлал (Object Oriented Programming -OOP) гэдэг.

ОХ технологийг хэрэгжүүлэх хэрэгслүүдийг өөртөө агуулсан програмчлалын хэлийг ОХ хэл (OO language) гэнэ.

ОХ зарчим нь бүр 1960-аад оны сүүлээр Simula-67, Smalltalk г.м. програмчлалын хэлэнд тусгалаа олсон байжээ. Гэхдээ тодорхой шалтгаанаар эдгээр хэлүүд өргөн дэлгэрч чадаагүй.

Харин 80-аад онд зохиогдсон C++ хэлэнд ОХ зарчмууд ямар нэг зөрчилгүйгээр үр дүнтэй нэвтэрч чадсан байна. Энэ нь:

C++ хэлийг өргөнөөр хэрэглэгдэгч програмчлалын хэл болоход,

ОХ технологийг өнөө үеийн давамгайлагч програмчлалын технологи болоход түлхэц

болсон байна.

Эдүгээ ОХП-д C++ хэлээс гадна Java хэмээх хэл түгээмэл хэрэглэгдэж байгаа. Эдгээр нь дээд төвшний програмчлалын хэлүүд юм.

Програмчлалын орчнууд

Тодорхой нэг програмчлалын хэл дээр програм бичих ажлыг хөнгөвчлөх зорилгоор програм хангамж үйлдвэрлэгч фирмүүд, мэргэжилтнүүдийн бүтээсэн тусгай програмыг програмчлалын орчин буюу програмчлалын систем (programming system) хэмээн нэрийднэ. Тиймээс програмчлалын хэл болон програмчлалын орчин гэдэг нь ялгаатай ойлголтууд юм. Програмчлалын орчин нь:

Хэрэглэгчтэй харьцах “тохилог” интерфейс (user-friendly interface)

Хөрвүүлэгч (компилятор юм уу интерпретатор, эсвэл хоёулаа) програм

Debugger буюу “Бөөс түүгч” програм (заримдаа Зүгшрүүлэгч гэнэ)

Програмын текст бичих талбар буюу ажлын талбар (Source editor)

Олон цонхны горим (Multiple Document Interface – MDI)

Ассемблерын хэл дээр програм бичих боломж (Built-in assembler)

Тусламжийн буюу Лавлах систем (Help)

Бусад туслах чанарын програмууд

г.м.ийг өөртөө нэгтгэсэн байдаг.

Програм зохиогч хүн ажлын талбарт ажиллан програмын эх кодоо програмчлалын хэл дээр бичээд, хөрвүүлэгч програмаар хөрвүүлнэ. Хэрэв програм бичих явцад хэл болон системийн талаарх ямар нэг мэдээлэл хэрэгтэй болвол түүнийг Лавлах системээс авч болно. Түүнчлэн нэг зэрэг хэд хэдэн ажлын талбарыг нээгээд, тус бүрд нь өөр өөр програмын текстийг бичих боломжтой. Тухайн агшинд чухам аль талбар идэвхтэй байна, түүнд агуулагдах текстийг хөрвүүлэгч хөрвүүлнэ. Ийм ажлын горимыг Олон цонхны горим хэмээн нэрийддэг. Заримдаа хэрэглэгчийн зохиосон програмын текстэнд дүрмийн хувьд (хөрвүүлэгчийн “нүдээр харахад”) алдаагүй боловч логикийн хувьд (програмыг биелүүлэхэд илэрдэг) алдаатай хэсгүүд агуулагдсан байж болно. Ж.нь тоог 0-д хуваах, сөрөг тооноос квадрат язгуур авах г.м. үйлдлүүдийг хөрвүүлэгч “олж харалгүй” хөрвүүлж болно. Тэгвэл хөрвүүлээд гарсан програмыг компьютер биелүүлэх явцдаа дээрх үйлдлүүдийг хийх заавартай тулгармагц алдаа үүсгэн зогсдог. Ийм логикийн алдаануудыг “Bug” буюу “Бөөс” хэмээн нэрийдэх ба тэдгээрийг илрүүлэн арилгах үндсэн үүрэгтэй туслах програмыг Debugger буюу махчилан орчуулваас “Бөөс түүгч” гэдэг. Орчин үеийн програмчлалын системүүд бүгд ийм Debugger-тай байна.

Манайд өргөн хэрэглэгдэж ирсэн системүүд гэвэл Microsoft Quick Basic 4.5, Turbo/Borland Pascal 7.0, Borland Turbo C++ 3.0, Microsoft Fortran PowerStation 1.0 зэрэг DOS орчны програмчлалын системүүд болно.

Basic хэл дээр програмчлахад зориулагдсан Microsoft Quick Basic (QBasic) системийн 4.5 хувилбар нь 90-ээд оны эхээр зохиогдсон бөгөөд өмнөх бүх хувилбараасаа сайныг нь авч, мууг нь орхисон, сурж ажиллахад хамгийн хялбар орчин юм. Дараах зурагт, энэ програмын үндсэн цонх болон түүн дотор нээгдсэн байгаа ажлын талбар зэргийг харууллаа.

C болон C++ хэл дээр програмчлахад зориулсан Turbo C++ 3.0 системийг Borland International компани (одоо бол Inprise корпораци) мөн л 90-ээд оны эхээр гаргасан. Маш түгээмэл хэрэглэгддэг, 16-битийн DOS (Real Mode Dos) ба 32-битийн DOS (Protected Mode Dos) үйлдлийн орчинд ажиллах боломжтой хүчирхэг систем юм. Түүний үндсэн цонх, идэвхтэй ажлын талбарыг доорх зурагт үзүүлэв.

Microsoft Fortran PowerStation 1.0 систем өөрөө Visual Workbench хэмээх Windows орчны стандарт интерфейстэй боловч түүн дээр бичсэн програм 16-битийн DOS орчинд ажиллах зориулалттай. Энэ системд, Fortran хэлний Fortran-77, Fortran-90 гэсэн хувилбаруудаар програм бичих боломжтой юм. Microsoft корпорациас 1993 онд гаргасан энэ системийг ялангуяа манай ФЭС-ийн физикчид өргөн хэрэглэдэг байсан.

1992 онд Borland International компаниас гаргасан Turbo Pascal 7.0 болон Borland Pascal 7.0 системүүд нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг орчнуудын тоонд яахын аргагүй орно. Өнөөдөр Дэлхий даяар сургалт, аж үйлдвэр гээд маш олон салбарт ашиглагдаж байгаа. Turbo Pascal нь 16-бит DOS-ын орчинд ажиллахад зориулагдсан бол Borland Pascal нь цэвэр DOS төдийгүй Windows, мөн 32-битийн DOS  орчинд ажиллах зориулалттай юм. Бид Borland Pascal 7.0 системд ажиллах болно. Гэхдээ гадаад харагдах байдал буюу үндсэн цонхны бүтцээрээ энэ хоёр систем бараг ялгаа байхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Borland Pascal 7.0 системийн цонхыг дараах зурагт харууллаа.

Сонирхуулан хэлэхэд, Borland International компанийг үндэслэгч Филип Кан нь цагтаа Щвейцарит суралцан, Никлаус Виртийн оюутан байжээ.

90-ээд оны дунд үеэс хойш, Windows үйлдлийн систем эрчимтэй хөгжиж хэрэглэгчдийг өөртөө татах болсон, ОХП хүчтэй нэвтэрч эхэлсэн зэрэг шалтгаанаар Windows орчны програмчлалын системүүд буюу Windows-ийн орчинд ажиллах зориулалттай програм бүтээх хэрэгслүүд өргөн тархсан байна. Ж.нь Borland International-ийн Delphi, C++ Builder, Microsoft-ийн Visual C++, Visual Basic, Compaq-ийн Visual Fortran г.м.

Сүүлийн үед Java хэлний програмчлалын системүүд бас хэрэглээнд түгээмэл нэвтэрч байна. Ж.нь NetBeans, Eclipse, VisualCafe г.м.

Borland Delphi 7.0

Borland C++Builder 5.0

Visual C++ 6.0

Java NetBeans 5.0

Төстэй бичлэг:

Програмчлалын тухай монгол ном сурах бичиг, хичээлүүд

Алгоритм гэж юу вэ
Хэрвээ чи замаар гарахаар гэрлэн дохио хүлээгээд зогсож байгаа бол чиний дотроо өөрөө ч мэдэлгүй зохиосон алгоритм бол:

улаан гэрэл унтарна

шар гэрэл асна

зам гарахдаа бэлдэнэ

ногоон гэрэл асна

машин зогсохнуу үгүй юу хүлээнэ

машин зогсвол зам гарна

машин зогсохгүй бол хүлээнэ

машин зогсохоор зам гарна.

Эцсийн үр дүн нь чи  аюулгүй зам гарсан байх болно. Харин машин зогсохыг хүлээлгүйгээр зам гарвал машинд мөргүүлэхийг бүгд мэдэж байгаа биз дээ.

Алгоритмын тухай ойлголтууд

Програмчлалын хэлний талаар эхлэн суралцаж буй хүний хувьд эхлээд бичих гэж буй програмынхаа загвар буюу бүдүүвчийг зохиогоод дараа нь түүнийхээ дагуу програмаа бичих нь илүү үр дүнтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Ийм загвар буюу төлөвлөөг алгоритм гэдэг. Эсвэл “алгоритм бол тодорхой үр дүн гаргаж авахын тулд дараалан гүйцэтгэх ёстой үйлдлүүдийн жагсаалт юм”. Эсвэл “алгоритм бол тодорхой үр дүн гаргаж авахын тулд баримтлах ерөнхий дүрэм юм”.

Алгоритм

Алгоритмын үндсэн ойлголтууд үүсэл зэргийн тухай

Алгоритм гэж юу вэ?

Алгоритмын тухай анхны ойлголтыг жишээтэй нь

Algorithm

Алгоритмын хэлний тухай товч үгээр

Алгоритмчлалын үндэс

Алгоритмын тухай эхнээс нь дунд түвшин хүртэл нь..

Төстэй бичлэг байхгүй.

CSS анхан шатны хичээлүүд 1
Магадгүй та CSS ийн талаар өмнө сонссон, яаж ажилладагийг нь мэдэж байх. Ерөнхийдөө  CSS нь HTML хуудасны загварыг тодорхойлдог гэж ойлгоход болно. Жишээ нь бидэнд харагдаж байгаа фонтны өнгө, хэмжээ, хүрээ, байрлал, зэрэгцүүлэлт, background гэх мэт веб ямар байна тэр бүхнийг зохицуулж байдаг бөгөөд вебийн загвар бол CSS юм гэж хэлсэн ч болно.   Веб дизайнер, кодер болохыг хүсдэг залуус, анхлан сурагчдад зориулсан  хичээлүүдийн эхний хэсгийг хүргэж байна.

CSS-сурцгаая.

CSS гэж юу вэ? Танилцуулга хичээл

Анхан шатны хичээлүүд

Англи хэл дээрх маш сайн хичээлүүд болон тодорхойлолтууд.

What is CSS?

What are Cascading Style Sheets?

CSS Introduction.

Төстэй бичлэг байхгүй.