Архив нийтлэгчээр:

Дэлгэцээ унтаагаад амарцгаая

05. Oct, 2009. Нийтэлсэн jabga.

3

Компьютер дээр их ажилладаг хүмүүс надшиг энэ хайрцагний урд өдөржин суугаад унтрахад нь ямар гоё чимээгүй болчвоо гэж гайхдаг байх даа. Хэсэгхэн зуур амралт болгож Нисгэгчийн охиныхоос уншсан хэдэн богино өгүүллэгээ танд уншуулмаар санагдлаа. Ялангуяа эцэг өгүүллэг нь санаанаас гардаггүй ээ хэхэ.

Би түүндээ хайртай байсан…

Лам шарилын толгойн тус зогсоод залбирал уншиж байв. Гэнэт 50 жил ханилсан ханиа оршуулж байгаа настай эр ” би түүндээ хайртай байсан.” гэж чанга дуугаар цурхиран уйлж эхлэв. Нам гүм байсан оршуулагын ёслолыг ийнхүү хижээл эр эвдэв. Гэвч намдах шинжгүй үргэлжлүүлэн уйлсаар байсан тул тэнд байсан үр хүүхэд, найз нөхөд нь баахан санаа зовж эхлэв. Тиймээс хүүхдүүд нь “Ааваа бид нар мэдэж байна аа гэхдээ та одоо тайвшир, чимээгүй байл даа” гэж гуйх шаардах зэрэгцэн хэлж байв.

Өвгөн, шарилын хайрцагийг нүх рүү буулгах агшинд мөн л цурхиран уйлж эхлэв. Лам гэр бүлийнхэнд шарилын нүхэнд шороо хийх хэрэгтэй гэхэд өвгөн улам чангаар “Би чамдаа хайртай байсан шүү дээ, би чамдаа хайртай байсан шүү дээ,Би чамдаа хайртай байсан шүү дээ” гэж уйлж байгаа өвгөнийг хүүхдүүд нь аргадж байсан ч өвгөн огт тоосон шинжгүй “Би чамдаа хайртай байсан шүү дээ” гэж уйлж байв.

Удалгүй хүмүүс нэг нэгээрээ тарж эхэлсэн ч өвгөн явах янзгүй суусаар л байв. Чулуун дээр бичсэн нэр лүү гөлрөн суусан өвгөнд лам дөхөж очоод “Танд ямар хүнд байгааг ойлгож байна л даа. Гэхдээ одоо эндээс явцгаая, үхсэндээ хамт үхэх биш дээ. Бидний амьдрал үргэлжиж байна.” гэв. Гэтэл өвгөн шаналан “Би түүндээ хайртай байсан. Гэхдээ гэхдээ… залуу байхад аа нэг юм уу 2 удаа л хэлсэн. тэрнээс хойш нэг ч хэлээгүй” гэжээ.

[...]

Popularity: 3% [?]

Цааш нь унших

Хууль зөрчмөөргүй байна

04. Oct, 2009. Нийтэлсэн jabga.

0

Шалдан явж байхад тань хэдэн цоорхой өмд байж л дээ. Тэгэхээр нь цоорхой юм чинь гээд өмсөлгүй огт өмдгүй шалдан явах нь зөв үү?

Тэгвэл хуулиуд нь цоорхой тэгш эрхтэй бүгдэд үйлчилдэггүй гээд бүх хуулийг дагахгүй, ёс суртахууны жирийн хэм хэмжээг нийтээрээ зөрчин, зөрчигсдийг гааруулж дэмжих нь зөв үү?

Хулгай хийчихээд тэрийгээ зарах гээд явж байгаа хүний юмыг хэдий өөртөө ашигтай байсан ч өө энийг аваарай гээд сурталчлах нь зөв үү? Худалдаж аваад байх нь зөв үү?

Монголын маань олон веб сайтуудын нэр хүндэд хүрдэг арга замууд нь ВАРЕЗ буюу хууль бус хулгайн програм хангамж, кино, дууг үнэ төлбөргүй тараах, хулгайлан хямд үнээр тарааж хэрэглэгчдийг татах явдал байдаг. Үүнийг бүүр гар утасны том операторууд гээд том компаниуд нь хүртэл “хөхүүлэн дэмжиж” тэдгээр сайтууд дээр сурталчилгаагаа байршуулдаг. Үүнд нь хяналт тавьдаг цэрэг, цагдаа ч огт байдаггүй. Гадаадын нэр хүндтэй ямар ч том компани хэзээ ч ийм хууль бус зүйлийг дэмжсэн үйлдэл хийдэггүй. Хэрэв ийм зүйл хийвэл ёс суртахууны хамгийн дорой гэдгийг илэрхийлдэг, тэр компанийн нэр хүндийг хамгийн дорд гэж харагдуулах зүйл болно. Тэдний өөрсдийнх нь бүтээгдэхүүнийг хэн нэгэн нь ингээд хулгайгаар тараагаад, ашиглаад байвал юу болох вэ гэдгийг бодож үзэхгүй байна гэдэг бол үнэхээр мулгуу хэрэг болох юм.
[...]

Popularity: 2% [?]

Цааш нь унших

DeviantArt-ийн веб загварууд, шинэ санаа олоход тань

04. Oct, 2009. Нийтэлсэн jabga.

0

DeviantArt-ийн гайхалтай 46 вебийн дизайныг хүргэж байна. Үнэхээр гайхалтай загварууд. Олон шинэ санаа олж харлаа

46 Great Web Layouts From DeviantArt



1. Inspira by AlxDesign

inspira-creative-web-design-layout-inspiration

2. Jocoo by SencerBugrahan

jocoo-creative-web-design-layout-inspiration [...]

Popularity: 1% [?]

Цааш нь унших

90-ээд оны хайлтын системүүд одоо

04. Oct, 2009. Нийтэлсэн jabga.

0

Интернэтийн түүхийн эртний  үеүүдэд буюу хүмүүс хэрэгтэй бүхнээ ганцхан гүүглээс хайдаггүй байхдаа хэд хэдэн хайлтын системийг ашигладаг байжээ. Эндээс вебийн загвар сүүлийн жилүүдэд яаж өөрчлөгдөж байсныг харах боломжтой болж байна. Бүгд эрээн мяраан биш энгийн, ойлгомжтой мөртлөө цэмцгэр болсон байгаа биз? Тиймээ less is better, simplest is the best. Шидэт малгайгаа өмсөөд, цаг хугацааг ухраан харцгаая :P

Хайлтын системүүд 90-ээд онд ямар байсан, одоо ямар болсон бэ?


HotBot

1997

HotBot

1999

HotBot

2009

HotBot [...]

Popularity: 1% [?]

Цааш нь унших

Би веб хиймээр байна

03. Oct, 2009. Нийтэлсэн jabga.

6

ucoz.com биш шүү…!

Би веб хийж сурмаар байна, хаанаас эхлэх вэ гэж зөндөө хүн асууж байхын харлаа. Хэрвээ тэд нар энэ газрын мухар дахь хүнгүй блогийг маань олж ирээд уншвал хэрэг болж магад гээд сурах дарааллыг чинь бичээд өгье хэхэ.

Би веб мастер болмоор байна, хаанаас эхлэх вэ?


Бүхний өмнө HTML-хэл дээр A Б-гүй болох хэрэгтэй. Ер нь HTML бол маш энгийн, гэхдээ JQuery, Javascript, PHP гэх мэттэй нийлвэл яавал чиг яана шүү. CSS – вебийн дизайнтай холбоотой бүхнийг чинь шийдэх болохоор бас A Б-тэй юутай ийтэй нь мэддэг болох хэрэгтэй. Дараа нь JQuery – хөдөлдөг меню, хулгана аваачихаар харагддаг гоёмсог тайлбарууд, CSS-ийг динамикаар удирдах, tab хийх, зургийн цомог гэх мэт маш их боломж бий. Javascript-гүй веб ховор болсон өнөө үед бас л нэг зайлшгүй сурах ёстой хэл. Үүний дараа динамик вебийг програмчилахад өргөн хэрэглээд байгаа PHP, ASP.net зэрэг веб програмчлалын хэлүүдийг судлах нь зүйтэй. Веб маркетингийг хэзээ ч хамаагүй, харин аль болох хурдхан судлаж ойлгох хэрэгтэй шүү. За амжилт хүсье

Popularity: 3% [?]

Цааш нь унших

Хэзээ болтол 1024 дээр дизайн гаргах вэ?

03. Oct, 2009. Нийтэлсэн jabga.

0

Дэлгэцийн өргөн ямар ч байсан дүүрэн харагддаг вебийг fluid, харин тогтмол өргөнтэй вебийг fixed гэдэг. Сүүлийн хэдэн жил fluid fixed хоёрын өрсөлдөөн нэлээн халуухан, бас сонирхолтой байлаа. Компьютеруудын дэлгэцийн нягтрал улам ихэссээр байгаа ба үүнээс гарч ирж байгаа асуулт нь шинэ стандарт ямар байх вэ, бас хэзээ.

Дараах судалгаанаас өнгөрсөн хэдэн жилд 1024 дэлгэцүүд давамгайлах болсон ч дэлгэцийн өргөн бас л ихэссээр байгаа нь харагдаж байна.

resolution [...]

Popularity: 1% [?]

Цааш нь унших

I am a freelancer

02. Oct, 2009. Нийтэлсэн jabga.

5

Зиа зиа компьютерийн урд зоолттой суусаар нэг мэдсэн чинь намар болчихож шүү. Өнөө ногоон навчнууд хэзээ шарлаад уначихав аа.

Outsourcing гээл зөндөө ярьдаг болж. Миний ойлгосноор бол ажиллах хүчээ амьдралын өртөг багатай, тэр чинээгээрээ дотоодын ажилчдаас бага цалин нэхдэг мөртлөө мэдлэгээрээ дутахааргүй ажиллах хүч гаднаас хөлсөлж ажилаа амжуулахыг хэлээд байгаа бололтой. Харин үйлдвэр тоног төхөөрөмжөө мөн амьдралын өртөг, татвар багатай, ажиллах хүч нь боломжийн улсад байрлуулан ажиллахыг офф-шоринг гэх. Харин одоо интернэтэд мянга мянган freelancers байна. Эд нар юу хийдэг вэ гэхээс өмнө хэн энэ хүмүүсээр юм хийлгэдэг вэ гэдгийг тайлбарлая. Жишээ нь америкт байгаа нэгэн оюутан яаралтай маргааш өглөө дуусгах ёстой орчуулгаа шөнийн 12 цагт интернэтээр хэн нэг гадаадаар хийлгээд өглөө нь кофе ууж байхдаа бүх орчуулга нь бэлэн болсон байхыг харна. Ажлыг нь хийж өгч байгаа хүн магадгүй монголд, энэтхэгт, хятадад хаана ч байж болно, америкт шөнө болж байхад энд ид ажил хийх цаг болж байж ч болно. Гол нь хэн хэндээ ашигтай. Америкт 20$-оор хийх орчуулгыг энэтхэгүүд ч юмуу хятадууд ч юмуу бид нар 10$-оор баяртай хийнэ. Энэ гэрээсээ интернэтээр ажиллаж байгаа хүмүүс бол freelancer юм. Танд англи хэл байвал юу мэддэг, тэр салбартаа ажиллаж болно. Freelancers buyer буюу худалдан авагчдын зуучилдаг газрууд ч олон бий. Төлбөрийн дундаас нь шимтгэл авч ажилладаг. Бас freelancer-уудын ченж ч байгаад байгаа харагдсан. Өөрөө freelancer байж ямар нэг ажил авчаад тэрийгээ бас өөр хүмүүсээр арай хямд хийлгээл.

Freelancer-ууд юу хийдэг вэ?


freelancer [...]

Popularity: 2% [?]

Цааш нь унших

Програмчлалын тухай монгол ном сурах бичиг, хичээлүүд

30. Sep, 2009. Нийтэлсэн jabga.

0

Програмчлалын хэлийг эхнээс нь яаж сурах вэ, яаж мэдлэгээ бататгаж сэргээх вэ гэж бодож явдаг залууст хэрэг болох сайтуудыг хүргэж байна. Линк нь ганц мөр ч гэсэн энэ линкээр дамжиж сурах таны мэдлэг асар их юм шүү.

Програмчлалын монгол ном, сурах бичгүүд


1. Программ хангамжын монгол ном, хичээлvvд

2. “Програмчлал” хичээлийн лекцүүд

3. Объект хандлагат програмчлал C хэл

4. Програмчлал

5. PHP веб програмчлалын хэл

Popularity: 1% [?]

Цааш нь унших