Internet Freelancer – Гэрээсээ гарахгүй амьдрах боломж
21. Nov, 2009. Нийтлэгч jabga, мэдээний ангилал How to, Inspiration, Lesson
Хэрэв та freelancer гэж юуг хэлдэг, юу хийдгийг мэдэхгүй бол эхлээд өмнөх бичлэгийг уншаарай. Үгийн ерөнхий утга нь богино гэрээгээр тогтмол биш өөр өөр газар ажилладаг бие даасан ажилтанг хэлдэг юм билээ. Миний ойлгосноор интернэтийн орчинд outsourcing хийх нь маш бага зардал гаргаж хугацаа, орон зайн ялгаагүй ажиллах мөртлөө улсын мөнгөний ханшны зөрүүгээр жирийн ажилчдаас хэд дахин илүү цалин авж болох хамгийн зөв салбар юм шиг. Дээр хэлснээр цагийн зөрүүг үл тооцож болох ч хэрэгтэй газраа цагийн зөрүү нь давуу тал ч болох боломжтой юм билээ.
Freelancer болохын тулд юу мэддэг байх, юу хэрэгтэй вэ?
Өмнөх нийтлэлд хэлсэнчлэн та англи, орос, хятад ч юмуу ямар нэг хэл сайн мэддэг бол тэр хэлээрээ гадаад хүний блогт мэдээ оруулж, сэтгэгдэл бичиж, форумд бичлэг хийж, орчуулга хийх ажил хийж болно, интернэт маркетинг судалсан, мэддэг бол вебүүдэд Search engine optimization хийж хайлтын системд гарч ирэх илэрцийг нэмэгдүүлж, хандалтыг ихэсгэх болон бүх төрлийн маркетинг хийж, программ бичдэг бол монгол дахиас хэд дахин илүү хөлсөөр программ бичиж, веб програмчлал мэддэг бол мэдлэг туршлагаа тэлэхийн хажуугаар хангалттай мөнгө, гол нь монголд, гэртээ суугаад америкийн цалингаар цалинжих боломж бол зөвхөн outsourcing гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол bux.to-ээс шал өөр хэхэ.
Мэдлэгээс өөр танд хэрэг болох зүйлс бол мэдээж олон улсын карт. Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк гэх мэт банкуудад 25-55 долларын хооронд энгийн картууд байна лээ. Би Голомтын энгийн карт хэрэглэж байгаа. Авахад гадаад пасспорт, иргэний үнэмлэх + 25 доллар +1 хувь цээжний зураг.
Ажил яаж явагдах вэ?
Зуучлагч сайтуудаас харж байгаад үнэхээр чадах ажил дээрээ үнийн саналаа тавина. Захиалагч гадаад маань харж байгаад хэн олон үнэлгээтэй, хэн бага үнэ хэлсэн бөгөөд найдвартай ганц хүнийг сонгоно. Хэн хэндээ баталгаатай, найдвартай байхын тулд ажил эхлэхээс өмнө хөлсөө зуучлагч веб дэхь таны дансанд түр байрлуулна. Энэ мөнгийг захиалагч та хоёр зөвшөөрөхөөс наас суллахгүй бөгөөд энэ гуйвуулгыг escrow гэж нэрлэнэ.
Ажлын даалгавар, зааварчилгааг аван хийж эхэлнэ дээ. Сайнаар бодон бүх юм бүтэмжтэй болж ажил дууссан гэж үзвэл захиалагч танд үнэлгээ өгж мөнгөө суллана. Харин одоо мөнгө таны зуучлагч вебийн дансанд байгаа бөгөөд инэнх вебд (миний мэдэх бүх ) эндээс мөнгөө шууд картандаа авах боломжгүй ба www.moneybookers.com , www.paypal.com , www.egold.com , www.payoneer.com зэрэг вебийн дансаар дамжуулан олон улсын картандаа авах хэрэгтэй болдог. Paypal-ын хувьд хамгийн дэлгэрсэн төлбөрийн систем ч монгол эзэмшигч рүү мөнгө явуулах, мөнгөө монгол руу авах боломжгүй учир би moneybookers.com ыг ашиглахыг санал болгож байна.
Олон улсын картандаа мөнгөө шилжүүлсэн л бол таны мөнгө гар дээр чинь ирлээ гэсэн үг. Дурын ATM -аас мөнгөө авж болно.
Илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл, лавлах хэрэг гарвал юу мэдмээр байгаагаа надруу мэйлээр, эсвэл сэтгэгдэлтэйгээ хамт үлдээгээрэй.
Popularity: 9% [?]













16 Comments
Batbayar
23. Nov, 2009
Их баярлалаа.
Их хэрэгтэй мэдээ бичсэн байна.
Энэ талаар, өөрөөр хэлбэл ийм ажил яаж олох талаар надад зөвлөөч.
Миний хувьд, хальт хэд хэдэн хэл мэддэг л дээ.
jabga
23. Nov, 2009
Дээрх болон өмнөх бичлэгт бичсэн зуучлагч сайтаар олно доо. Миний мэдэхээр ийм сайтууд elance.com , getafreelancer.com , odesk.com , scriptlance.com , rentacoder.com , hiredfreelance.com зэрэг байна.
Шинэ аккоунт нээгээд bid буюу үнийн саналаа тавихаар таны review ,feedback буюу өмнөх ажлуудын чинь үнэлгээ байхгүй болохоор таны үнийн санал хичнээн бага байсан ч тантай хамт bid тавьсан илүү их үнэлгээтэй программистыг сонгох магадлал маш их.
Цаанаа тэр хүн чинь бас ажлаа чанартай хийлгэхийн тулд үнээс илүү гол нь туршлагыг нь харж сонгодог болохоор.
Эхний ажлаа авах л нэлээн хэцүү байсан даа миний хувьд хэхэ. Эсвэл олон review нэг аккоунтанд цуглуулахын тулд нэг аккоунтны ард хэд хэдээрээ баг болон ажиллаж ч болохын.
Ганзо
24. Nov, 2009
Энийг тэгж байгаад сайн судалнаа.
Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна шүү ЖАБГАА.
Batbayar
24. Nov, 2009
Их баярлалаа.
Чи өөрийн багтай юу, тээ?
Хүн нэмж авахгүй биз.
jabga
24. Nov, 2009
Дээр бичсэн сайтуудаас би голлон scriptlance.com -д ажил хийж, өөр гадаад хүмүүсээр юм хийлгэхдээ odesk.com -д хийлгэдийн. Төлбөр тооцоогоо Голомтын олон улсын карт, moneybookers.com хоёроор зохицуулдаг.
Миний хувьд одоогоор ганцаараа ажиллаж байгаа, одоохондоо амжаад л байна. Хамтарч ажиллах юмуу зүгээр ойртож танилцах, эсвэл зүгээр сайнуу гэх хүсэлтэй хүмүүс байвал миний харилцах хаяг mrjabga@gmail.com шүү.
Gantulga
15. Dec, 2009
Их сайхан сэдэв хөндсөн бичлэг байна. Иймэрхүү ажил хийж туршлага суух нь ямар ч мэргэжлийн хүнд хэрэгтэй байдаг. Бидний хэдэн нөхөд одоогоос 2 жилийн өмнө scriptlance.com, getafreealancer.com болон odesk.com дээрээс ажил авч хийдэг байж билээ. Тухайн үед бид нэг жижиг баг байгуулан ажиллаж байсан. Бидний зарим нь бүр ажилаасаа гарч, амралтаас авч тууштай хийж билээ. Гэвч эцсийн эцэст нэг хүн хамгийн ихдээ сард 400$ олдог байсан. Яг үнэндээ зүгээр ажлаа хийгээд явж байсан бол энэ хэмжээний цалинг бага стресстэж байж авсан нь дээр санагдсан.
Энд олон хүн сонирхож байгаа болхоор туршлагаасаа хуваалцая гэж бодлоо.
Санаж явахад илүүдэхгүй зүйлс:
1. Хэт бага үнэлгээтэй ажил хийхгүй байх
Иймэрхүү сайтуудаар нийтлэгдэж байгаа ажлууд ихэвчлэн олон шат дамжлага дамжсан. Эдгээр дамжлагыг туулах хугацаанд үнэлгээ нь асар бага болсон байдаг. Ялангуяа энэтхэгчүүд Америкаас шууд ажил олоод өөрсдөө дундаас нь мөнгө унагаад дараа нь ийм сайт дээр их тавьдаг. Тэгээд бага үнээр хийлгэдэг.
Би jabga ийн профайлыг SL.com оос олж харлаа хэд хэдэн review авч сайн ажиллаж байна. Гол нь үнэлэмжээ битгий алдаарай олдсоных нь тоогоор жижиг ажил битгий хий.
2. Нэг төрлийн ажил хийхгүй байх
Мэдээж мэдлэг чадвар чинь хөгжихгүй
3. Ажил эхлэхээс өмнө заавал escrow payment шаардах
Найдвартай байдлын үүднээс бас дэмий цаг алдахгүй байх хэрэгтэй.
Санал бодлоо бичээрэй.
sfinks
30. Dec, 2009
sain uu namaig saixnaa gedeg.bi anx udaa neteer ajil xiij vzii gej bodood turshix geed yunaas exlexee yamar ajil xiixee sain medexgvi l bna daa.bi ooroo china xeltei l dee.exleed yamar ajil xiij vzex vv geed l aasuux gesiin…………………………………………..tusalaach
jabga
30. Dec, 2009
Сайнуу. Хийчихмээр ямар ажил байна гэдгийг эндээс ороод сонирхоорой
Ангилалууд байгаа.
http://www.odesk.com/jobs?sid=2001&clear_button=1&g=
http://www.scriptlance.com/freelance_programming/outsourced_project_categories.shtml
Anre
23. Feb, 2010
sl.com bolon elance.com -iin yalgaatai taluudaas joohon durdwal yasiin be elance.com -iin suuliin huwilbar nileed sain bolson baisan bas mungun dungiin huwid arai ih bolomjtoi baih gej bodoj baina
Nyamka
26. Feb, 2010
Сайн уу? Хэрэгтэй сонирхолтой бичлэг байна баяраллаа. Чи ямар чиглэлээр ажилладаг юм бэ? Бас сард дунджаар ямар хэмжээний орлого олох боломжтой бол ямархуу байдлаар ажиллахад гэсэн үг л дээ сарын хэдэн өдөр нь ажиллад ч юмуу ? хэрвээ нууц биш бол.
амжилт хүсье.
imka
03. Mar, 2010
hi. chi odoo ch gesen ene helbereer ajillaj bgaa yu?
oral
06. Mar, 2010
Sai baisgaan uu erhem mongolin oyunlag zaluus aa.
Minii bie tergentsertei baingin gert suudag hun bn.Sarin halamjin tetgemjiin 41000 orlogtoi.UUnii ten hagasig sarin netiin tulbuurt ugdugiin.Minii IT medleg bolon helnii bodleg mash taruuyum. medlegee desluulj chadah hurtel yamar negen baidlaar yadahdaa sarin netiin tulburuu olj suuh ONLAIN AJIL olj hiihiig mash iheer husej bn6TA BUHEN NADAD TUSLAACH
oral
06. Mar, 2010
BI DEER HAYAGAA ULDEEHEHH MARTVHIHJ
oral6666@yahoo.com
tt2222tt2222
02. Apr, 2010
saihan medeelel bna yneheer thanks amjilt hysii
jabga
07. Apr, 2010
Сайн байцгаана уу. Би одоогоор freelancer хийхгүй байгаа. Яг миний мэдэхээр онлайнаар орчуулга хийх нь боломжтой юм шиг санагдаж байгаа ч үнэхээр эдгээр сайтуудаар орчуулгын ажил олоход маш хэцүү, бараг боломжгүй байгаа. Бусад мэргэжлийн ажил бол мэргэжлийн англи хэлтэй байхыг шаардана.
Одоогоор веб програмчлал, дизайны ажлууд л эрэлт их байгаа даа.
Oral таны хувьд интернэтээр биш өөр замаар ажил хийсэн нь дээр байх даа, таныг санаж явъя гэхдээ энэ салбараар найдвар тун хэцүү байгаан байна
Holic
16. Apr, 2010
Add me hehe.. goy blog bn unshij bnaa xD
Leave a reply