Хэзээ болтол 1024 дээр дизайн гаргах вэ?

03. Oct, 2009. Нийтлэгч jabga, мэдээний ангилал Design, How to, Inspiration

Дэлгэцийн өргөн ямар ч байсан дүүрэн харагддаг вебийг fluid, харин тогтмол өргөнтэй вебийг fixed гэдэг. Сүүлийн хэдэн жил fluid fixed хоёрын өрсөлдөөн нэлээн халуухан, бас сонирхолтой байлаа. Компьютеруудын дэлгэцийн нягтрал улам ихэссээр байгаа ба үүнээс гарч ирж байгаа асуулт нь шинэ стандарт ямар байх вэ, бас хэзээ.

Дараах судалгаанаас өнгөрсөн хэдэн жилд 1024 дэлгэцүүд давамгайлах болсон ч дэлгэцийн өргөн бас л ихэссээр байгаа нь харагдаж байна.

resolution

Интернэт, технологийн аваргуудын 800×600-с 1024 лүү хэрхэн шилжсэнийг эргэн харцгаая.

February 2006 800×600 1024×768
www.Apple.com
www.Microsoft.com
www.Yahoo.com
www.YouTube.com
February 2007 800×600 1024×768
www.Apple.com
www.Microsoft.com
www.Yahoo.com
www.YouTube.com
February 2008 800×600 1024×768
www.Apple.com
www.Microsoft.com
www.Yahoo.com
www.YouTube.com

Дэлгэцийн нягтралыг даган вебийнхээ дизайныг гаргах хэрэгтэй юу?

1024 ~ 1280 бол хамгийн тохиромжтой нь. Үүнээс өргөн бол текстийн хооронд хоосон зай үүсч, layout нь дизайнерийн гаргаснаас өөр харагдах болно. Мөн fluid өргөнтэй вебийг илүү өргөн дэлгэцээр харахад уншигчид нэг параграф унших гэж баруунаас зүүн тийш нэлээн гүйх хэрэгтэй болно. Яг л сэтгүүл, ном уншдаг шиг текстийн харьцаатай, өргөнийг min max-р тохируулж өгөх нь хамгийн зөв болов уу.

Popularity: 1% [?]

Leave a reply