Infected with flu буюу ханиад хүрсэн нь
23. Oct, 2009. Нийтлэгч jabga, мэдээний ангилал Inspiration
Аваагүй байхад авгай сайхан гэж… Шувууны ханиад гэж баахан шуугиж байгаад нам болсон, одоо гахайн ханиадны ээлж ирэв бололтой.
Өчигдөр гадуур явж байгаад орой гэртээ ирснээс хойш хоолой эрвэгнээд нэг л бишээ. За ханиад хүрч байгаан биш байгаа даа гээд чацарганы ханд уулаа, C витамин уулаа, аньсны ханд уулаа, дулаалж дулаалж л хонолоо. Бас л эвгүй амьсгаа авахаар ханиах гээд байх болов. Өнөөдөр өнөө хоолой эрвэгэнэх нь улам ихэсцэн байн байн жоохон ханиаж эхэлж байна. Одоо оройн 8 цаг 34 минут гэхээр бараг 5 цагийн өмнөөс халуураад эхэлжээ. За ямар нэг юм тусах нь ч туссан байна зүгээр ханиад байгаасай гэж дотроо залбирав. Өглөөнөөс хоол цай, шингэн юм гэдсээ дүүртэл л идлээ, өмнө нь C витамин ууж сармис уяад масктай зүүгээд явдаг байж дээ. Зурагтаар анх 4 халдвар илэрлээ гэж байсан, дараа нь 28 дахь тохиолдол илэрлээ л гэж байсан, тэрний дараа нь гуч гарсан сурагтай байсан, надаас хол явах юмшиг санаж байхаар маск зүүгээд витамин уугаал явж байдаг байж дээ. Зүв зүгээр явж байхын оронд ханиад хүрчээд хэвтэж байх ямар л сайхан байхавдэ.
За залуусаа маскаа зүүгээд болж өгвөл олон нийтийн газар бага явж гараа цэвэрхэн байлгаарай.
Popularity: 4% [?]













4 Comments
etvgen
23. Oct, 2009
Хэхэ бич гэсэн нэг ханиад хүрээд бөөн сэтгэл санаагаар унсан чинь одоо овоо зүгээр олчихсон сонсохнээ гадаар өөр олон ханиад байгаа болллотой
jabga
24. Oct, 2009
Өнөөдөр харин гайгүй болчлоо. Масктай гүйгээл байна кэкэ
bobbi
26. Oct, 2009
Би бас хүрээд миарсышд. Одоо овоо гайгүй болж байна.
туулай
28. Nov, 2009
окэй ойлголоо маск наасаа салку маскаа чихдээл яваад байнадаа …
Leave a reply