Top 9 Google search tricks
27. Sep, 2009. Нийтлэгч jabga, мэдээний ангилал How to
Энэ жижигхэн нүдийг яаж ашиглахыг бид хэдийн мэдэх болсон билээ. Хайх зүйлээ хамгийн товч тодорхойлсон үг ашиглаж, эсвэл ямар нэг сайтыг жишээ нь idiotsheep.com гэх зэргээр хайдаг. Харин одоо энэ илэрхий зүйлсийг орхиод хамгийн дэлгэрээгүй аргуудыг сонирхцгооё.
Google мэднэ!
8. Гүүглэ цаг мэднэ
Hong Kong – д хэдэн цаг болж байгаа вэ? Гүүглээс асуу. Зүгээр what time is it in гэж бичээд араас нь хот, улсынхаа нэрийг бичнэ. Доорх жишээн дээр дараад үзээрэй
what time is it in ulaanbaatar
7. Гүүглэ хөрвүүлж чадна

Гүүглийн хүчирхэг хөрвүүлэгч, тооцоологч нь үнэхээр гайхалтай хэрэгтэй, хэрэглэхэд хялбархан юм байна. Жилд хэдэн секунд байдгийг, валютын ханшнуудыг, тоог хоёртын системд шилжүүлэх, byte хэдэн kb тай тэнцэх гэх мэт юу ч тооцох хэрэг гарсан үүгээр хялбархан амжуулчихад болно.
6. Илүү мэдрэмжтэй
Сонирхсон зүйлээ ингэж хайгаад нэг үзээрэй. “better than” + түлхүүр үг.
Жишээ нь better than windows. Хөөрхий Виндовс…
5. Гүүглийг үнэгүй proxy болгож ашиглах

cache:yahoo.com гэж бичээд yahoo-г нууцаар хараад үзээрэй.
4. Уучлаарай би өөр юм хайж байна
Хэрвээ paypal.com-ын талаар сонирхож байгаа мөртлөө paypal.com ыг хайлтад илрэхгүй байлгахыг хүсвэл -paypal.com paypal гэж хайх хэрэгтэй.
Энд -тэмдгийн ардах үгийг хасч хайдаг юм. Жишээ нь -sell.com sell
3. Гадаад үг, мэдэхгүй зүйлсээ зургаар нь хар

Jikama гэж юу болох, яаж харагддагийг мэдэхийг хүсвэл ердөө гүүглийн зургийн хайлтанд бичээд үзээрэй. Энд веб хайлтаас илүү хэрэгтэй мэдээллүүд гарч ирэх болно.
2. Google царай таньдаг

Энэ гайхалтай биш гэж үү? Google ийн зургийн хайлтаас Rose гэж хайгаад үз дээ?
Зөндөө сарнай гарч байгаа биз? Одоо URL ийн ард нь үүнийг залгаад үз дээ &imgtype=face
Жишээ нь би энд table гэж хайлаа.
Тийм ээ Google царай ялгадаг юм байна. Гайхалтай
1. Хаяг, гарчигаар нь хайж болно
Хаягандаа idiotsheep гэсэн үг агуулсан веб хуудас хайх бол
inurl:idiotsheep гэж, харин гарчигандаа bi chamd hairtai гэсэн үг агуулсан хуудас хайх бол
intitle:bi chamd hairtai гэж бичих хэрэгтэй
Бусдыг нь эндээс хараарай.
&imgtype=facePopularity: 2% [?]














3 Comments
etvgen
02. Oct, 2009
Үнхээр хэрэгтэй мэдээлэл байна шүү Баярлалаа.
Мийгаа
14. Nov, 2009
Дажгүй мэдээлэл байна шүү
zoloo
01. Dec, 2009
thanks yo man
Leave a reply