Амьдралд өнгө нэмэгч гайхалтай зүйлс
28. Sep, 2009. Нийтлэгч jabga, мэдээний ангилал Design, Inspiration
Бид амьдрахдаа өдөр бүр олон гайхамшигтай зүйлстай таарч байдаг. Тэдний ямар гайхалтайг мэдрэх үед амьдрал улам сонирхолтой болгож, анзаарахгүй байсан ч тэд амьдралд өнгө нэмсээр л байдаг билээ. Эдгээр зүйлс бидэнд хэрэгтэй юу? Мэдээж, маш их хэрэгтэй.
1. USB залуус
Эдгээр бяцхан USB найзууд маш хөөрхөн харагдах мөртлөө амьдралд гарцаагүй хэрэгтэй зүйлсийн нэг болсон билээ. Гайхалтай дизайнтай томчуудын жижигхэн тоглоом

2. Эвлүүлдэг сэрүүлэгтэй цаг
Эвлүүлдэг тоглоомын хорхойтнууд болон сэрүүлэг дугарах үед босохыг хүсдэг хүмүүст зориулсан эвлүүлдэг сэрүүлэгтэй цаг байна. Энийг дугарч байхад хэн ч унтаж чадахгүй л болов уу. Энэ сэрүүлэг дугарах цаг болмогц эвлүүлдэг хэсгүүдээ агаарт шидээд, эвлүүлэх хүртэл нь чимээгүй болохгүй дугарсаар л байна.
3. Номын дунд амьдрах амьтад
Энэ амьтны дүрстэй номын хавчуургууд нь таны номын санд ном руу чинь, номноос чинь үсрэх гэж байгаа мэт харагдана. Гайхалтай санаа биш гэжүү. Номын сангаа ингэж чимж үзээрэй.
4. Дизайнерийн Voodoo хутганы тавиур
Voodoo гэж увдист хүүхэлдэйг хэлж байгааг мэдэх биз ээ. Ер нь хэн хутгаа заавал модон шургуулганд, эсвэл ямар нэг тавиур дээр тавих ёстой гэсэн юм бэ. Ялангуяа хатуухан тоглоом шоглоом сонирхдог хүмүүст жинхэнэ таалагдах энэ хутганы тавиур нь хутгаа хялбархан шургуулахад чинь нүхэндээ байх соронз нь тун их туслах болно.
5. Өвөрмөц диван
Ийм буйдан танай гэрт байна гээд төсөөл дөө. Үүн дээр биеэ тэнийлгэж болохгүй ч өвдгөн дээрээ дэвтрээ тавиад тэмдэглэл хөтөлж болох юм хэхэ.

Popularity: 1% [?]



















One Comment
jabga
28. Sep, 2009
Ийм сэрүүлэгтэй цаг авчвал удахгүй сэрүүлэг тавихаа болих байхаа
Leave a reply