За шинэ CV бичих хэрэгтэй болоод загвар хайж юм болгонд тусалж хамаг юм зааж байдаг нэг ахаасаа асуусан чинь элдэв янзын гадаад, хаа хамаагүй аймар их учир нь олдохгүй юм хэлж өгөөд байх юм. Гүүглэ ахаа гэж. Тэнэж яваад хамгийн хэрэгтэй юм олсноо энд утгаар нь copy доод эх сурвалжий нь тавьчий гэж бодлоо. Нэг уншчихад надад ч, чамд ч, Навчаа Цэцэгээд ч сүүлд нь хэрэг болох нь гарцаагүй
Энэ бол зөвлөгөө шүү. Одоо Монголд аливаа ажил төрлийн зар ялангуяа жаахан гайгүй ажлын зарлал дээр төрийн албан хаагчийн анкет буюу бидний хэлж заншсанаар нэгдүгээр маягт гэхээсээ илүү CV –гээ хавсаргана уу хэмээн дурдах нь их боллоо. Ялангуяа гадаад орнуудтай хамтарсан байгууллага, компани, элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд ийм шаардлага тавидаг нь олон улсын жишиг юм. Ажил олох, ажлаа солих, өөрийнхөө хүссэн ажилд ороход Си Ви хамгийн чухал. Бидэнд Си Ви хийж бичиж байсан туршлага дутмаг. Голдуу дээр дурдсан анкетаар болгочихдог байлаа. Сүүлийн үед залуучууд си ви яаж хийж бичих вэ хэмээн их асуух боллоо. Тийм учраас энэ товч зөвлөмжийг блогтоо тавиж байна. Энэ Си Ви гэдэг нь латин хэлний curriculum vitae (CV) буюу таны амидралын замнал гэсэн шүү утгатай үгийн товчлол бөгөөд монголоор хувь хүний товч намтар гэж орчуулж болох юм. Энэ бол хүний боловсрол, мэргэжил, амидралын хураангуй толь юм. Англи хэлээр товч намтар гэдэг юмыг манайхан шиг хэн дуртай нь дэвтэрийн гол цаасан дээр хаа хамаагүй бичээд өгч болдоггүй. Яаж бичих, хэрхэн бичих, юуг анхаарах нь ерөнхий чиг журам, өөрийн гэсэн хэв маягтай. [...]
Popularity: 3% [?]
Цааш нь унших
Хэрэв та freelancer гэж юуг хэлдэг, юу хийдгийг мэдэхгүй бол эхлээд өмнөх бичлэгийг уншаарай. Үгийн ерөнхий утга нь богино гэрээгээр тогтмол биш өөр өөр газар ажилладаг бие даасан ажилтанг хэлдэг юм билээ. Миний ойлгосноор интернэтийн орчинд outsourcing хийх нь маш бага зардал гаргаж хугацаа, орон зайн ялгаагүй ажиллах мөртлөө улсын мөнгөний ханшны зөрүүгээр жирийн ажилчдаас хэд дахин илүү цалин авж болох хамгийн зөв салбар юм шиг. Дээр хэлснээр цагийн зөрүүг үл тооцож болох ч хэрэгтэй газраа цагийн зөрүү нь давуу тал ч болох боломжтой юм билээ.
Freelancer болохын тулд юу мэддэг байх, юу хэрэгтэй вэ?
[...]
Popularity: 8% [?]
Цааш нь унших
Аваагүй байхад авгай сайхан гэж… Шувууны ханиад гэж баахан шуугиж байгаад нам болсон, одоо гахайн ханиадны ээлж ирэв бололтой.
Өчигдөр гадуур явж байгаад орой гэртээ ирснээс хойш хоолой эрвэгнээд нэг л бишээ. За ханиад хүрч байгаан биш байгаа даа гээд чацарганы ханд уулаа, C витамин уулаа, аньсны ханд уулаа, дулаалж дулаалж л хонолоо. Бас л эвгүй амьсгаа авахаар ханиах гээд байх болов. Өнөөдөр өнөө хоолой эрвэгэнэх нь улам ихэсцэн байн байн жоохон ханиаж эхэлж байна. Одоо оройн 8 цаг 34 минут гэхээр бараг 5 цагийн өмнөөс халуураад эхэлжээ. За ямар нэг юм тусах нь ч туссан байна зүгээр ханиад байгаасай гэж дотроо залбирав. Өглөөнөөс хоол цай, шингэн юм гэдсээ дүүртэл л идлээ, өмнө нь C витамин ууж сармис уяад масктай зүүгээд явдаг байж дээ. Зурагтаар анх 4 халдвар илэрлээ гэж байсан, дараа нь 28 дахь тохиолдол илэрлээ л гэж байсан, тэрний дараа нь гуч гарсан сурагтай байсан, надаас хол явах юмшиг санаж байхаар маск зүүгээд витамин уугаал явж байдаг байж дээ. Зүв зүгээр явж байхын оронд ханиад хүрчээд хэвтэж байх ямар л сайхан байхавдэ.
За залуусаа маскаа зүүгээд болж өгвөл олон нийтийн газар бага явж гараа цэвэрхэн байлгаарай. [...]
Popularity: 3% [?]
Цааш нь унших
Магадгүй та веб хуудас нь танай компаныг интернэтэд төлөөлөх цахим хуудас гэж олонтаа уншиж сонссон байх. Харин миний хувьд вебийг интернэт хэмээх виртуал зэргэлдээ ертөнц дэхь таны бие төлөөлөгч, танай байгууллагын reception буюу хүлээн авагч гэж тодорхойлмоор байна. Танай компаниар анх үйлчлүүлэхээр орж ирсэн үйлчлүүлэгчийг хэн ч угтан авахгүй, эсвэл тун ядмаг хувцастай хэл ярианы чадвар муутай reception хүлээн авбал ямар бол? Аль эсвэл үйлчлүүлэгчийн мэдэхийг хүссэн мэдээллийг биш ямар нэгэн өөр зүйл ярьж, асуусан асуултанд нь хариулж чадахгүй байвал танай байгууллага reception-доо ямархуу анхаарал тавьсан шиг үйлчлүүлэгчид тиймэрхүү сэтгэгдэлтэй үлдэж, үйлчлүүлэгчээ алдаж ч магадгүй юм. Яг энэ маягаар компаныхаа өнгө төрх, имижийг хадгалсан дахин давтагдашгүй загвартай, үйлчлүүлэгчид ямар зүйл мэдэхийг хүссэн, тэр мэдээллийг маш товч бөгөөд тодорхой агуулсан эмх цэгцтэй, энгийн ойлгомжтой мөртлөө үйлдэл, чанар сайтай веб сайттай байх нь мэдээллийн технологи дээр тулгуурласан хөгжлийг дэмжиж буй өнөөгийн нөхцөлд зайлшгүй хэрэгцээтэй төдийгүй үр ашиг, хэмнэлт хоёрыг нэгэн зэрэг хослуулж чадах зөв сонголт болох юм.
ВЕБ САЙТ ХЭРЭГТЭЙ ЮУ? БУЮУ ВЕБ ХУУДАСТАЙ БОЛОХ ШАЛТГААН, ВЕБ САЙТЫН ТУХАЙ
Веб сайттай болон веб сайтгүй байгууллагын энгийн бодит жишээ гэвэл одоогийн Монголын интернэт түгээгч компаниуд болох хэд хэдэн компаниудын веб сайтуудыг доор жагсаалаа.
Magicnet – http://www.magicnet.mn
Micom – http://www.micom.mn
Citinet – http://www.citinet.mn
SkyC&C – http://www.skycc.mn
Skylink – http://www.skylink.mn
Bodicom – http://www.bodicom.mn
Boldsoft – http://www.boldsoft.mn
AiaxBB – http://www.aiax.mn
Ulusnet – http://www.ulusnet.mn
Та эдгээрийг үзээд тус компаниудын имиж, чанар, нэр хүнд гэх мэтийг өөрийн бодолтойгоо харьцуулсан байх. Бүгд өөрсдийн давуу тал, үйлчилгээний хамрах хүрээ, үнийн санал болон бусад үйлчилгээгээ өөр өөрсдийнхөөрөө харуулж байгаа болов уу. Харин эдгээрээс үнийн хувьд нэлээн хямд, бүртгэлийн хураамжгүй шинээр гарч ирж байгаа ISP Сайнуу нэтийн талаар мэдээлэл авъя гэвэл зөвхөн утсаар холбогдох боломжтой ба нэгэн зэрэг өөрсдийнх нь хэрэглэгчдээс гадна шинээр тавиулахаар сонирхож байгаа хэр олон хүн мэдээлэл авах боломж нь мэдээж бусдаасаа бага ба яаж хөдөлгөөнт зураг, оновчтой үг хэллэг бүхий зөв дизайнтай танилцуулгатай веб сайттай эн зэрэгцэх билээ? [...]
Popularity: 3% [?]
Цааш нь унших
Би зарим гайхалтай логог хараад яаж ингэж сэтгэдэг байнаа гэж гайхдаг юм. Та бүхэнд бас дизайны шинэ санаа, шийдэл олоход тань хэрэг болж магадгүй гээд маш гоё логонуудыг орууллаа. Сэтгэлгээ гэж…










Popularity: 3% [?]
Цааш нь унших
Доорх зурагнуудаас фотошоп дээр сүүлийн хэдэн жилд гаргасан хамгийн муу, тэнэг гэмээр алдаануудыг харж болох нь ээ.
Жишээ нь энэ сэтгүүлийн нүүрэн дэхь бүсгүйн баруун гуяыг арилгачиж хэхэ.
Гурван гартай бүсгүй байгаа биз
Popularity: 3% [?]
Цааш нь унших
Гэр бүл, найз нөхдийгөө суулган жолоо барин явахдаа энийг санаж байгаарай.
Жаклин Сабуридо хэмээх нэгэн залуу эмэгтэй Офрагийн теле нэвтрүүлэгторолцсон бөгөөд түүний ямар их хайр татам бас өрөвдмөөр байсныг олоннийтээр ярилцжээ. Энд тэр бүсгүйд тохиолдсон болон насан туршдаа тээхгашуун зовлонгийн талаар өгүүлнэ. Уг түүхийг найз нөхөд, ойрдотныхонтойгоо, ялангуяа согтуугаар машин жолооддог залуу үеийнхэндхэлж, захихыг хүсч байна. Жаклин Сабуридо

Залуу бүсгүй аавын хамт, 1998

Хүүхэд насны төрсөн өдрийн баяр дээрээ

Пари дээр найз нартайгаа цуг
[...]
Popularity: 2% [?]
Цааш нь унших
I have been a die hard fan of smashingmagazine for a while now, and it was an honor being able to write for them. I have covered a lot of “how-to” type articles, and so I wanted to challenge myself with a very basic CSS guide. I never realized how difficult it was trying to explain the most simple techniques. It was quite a challenge and I hope I did a good job so the beginners can easily understand.
If anyone has any advice, requests, or suggestions for my future guest post articles, please let me know. I’m constantly trying to better myself and it would appreciate your support ![]()
Popularity: 2% [?]





